Дархлаажуулалтын цэгүүд 09.00-17.00 цаг хүртэл ажиллана
2021-09-15

Өнөөдөр /2021.09.15/ Улаанбаатар хотод суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 6266 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

 

Харин өчигдөр /2021.09.14/ нийслэлийн хэмжээнд I тунд 195, II тунд 692, нэмэлт сэргээх тунд 5617, нийт 6504 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2841 (23.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 64.329 (72.4 хувь), 16-17 насны 25.527 (75.3 хувь) хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин