Танай яаманд ч бас "амьгүй албат" байж л байгаа
2021-09-15 09:27

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан MN25 телевизийн "Ам нээвэл" ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо "Яамны ажил цөөн хэдхэн сэтгэлтэй, чадварлаг хүний нуруун дээр явдаг юм байна. Манай яамны 122 хүнээс 30 нь ажлын ачаалалгүй, чадваргүй байна. Надад хоёр туслах, хоёр зөвлөх хэрэггүй. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёр тус тусдаа нарийн бичигтэй байх шаардлагагүй. Яамны ажил хийдэггүй 30 хүнээс илүү 30 сайн багш хэрэгтэй. Хэмнэсэн мөнгөөр тэдний цалинг нэммээр байна" хэмээн яамандаа хийж буй бүтцийн өөрчлөлтийн талаар ярьжээ.

 

Товчхондоо боловсролын сайд ширээ сандал бөглөж суугаад төрөөс цалин авдаг хүмүүсийг цэвэрлэж эхэлжээ. Энэ бол төрийн албаны шинэчлэл. Бусад яамдад ч ийм амьгүй албат байж л байгаа. Тиймээс бусад сайд нар Л.Энх-Амгалан сайдын гаргасан шинэчлэлийг үргэлжлүүлж, төрийн албыг цэвэрлэх, шинэчлэх ажилд нэгдээсэй. Нэг намын, нэг даргын халаасны хүмүүс төрд өчнөөн бий. Зарим нь бүр зөвхөн өөрт нь зориулж бий болгосон албан тушаалд шигдэж буй. 

 

Хоёр хоногийн өмнө төр, хувийн хэвшлийн уулзалт болох үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчдын тоон мэдээллийг танилцуулсан. Монголын төрд төсвөөс цалинждаг 198 мянган албан хаагч байна. Тэдэн дээр ИТХ, ТӨК, орон нутгийн өмчид үйлдвэрийн газрын албан хаагчдыг нэмэхээр энэ тоо 285 900 болж, бараг 300 мянга дөхөж байна. Ийм олон хүн ажилладаг төрийн алба яагаад иргэдээс тийм хол, тийм хүртээмжтэй юм бэ.

 

Энэ тухай үе үеийн сайд, дарга ярьдаг ч хэн ч төрийн албыг чадварлаг цомхон бүтэцтэй болгох ажлыг эхлүүлээгүй. Харин Л.Энх-Амгалан сайд зоригтой шийдэл гаргаж, цэвэрлэгээг эхэлсэн байна. Тэр туслах, зөвлөх нэртэй хүмүүсээс татгалзаж, зөвхөн шагнал хариуцдаг мэргэжилтэнгүй байсан ч төрийн ажил явна хэмээн үзлээ. Харин одоо бусад сайд нар ч зоригтой шийдэл, шийдвэр гаргах хэрэгтэй байна. Хэдийг хүртэл татвар төлөгчдийн мөнгөөр чадваргүй, сэтгэлгүй, суудал бөглөгчдийг тэжээх билээ!

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
30 дарга байснаас 100 сувилагч эсвэл 100 сургуулийн багш авсан нь хамаагүй дээр.
2021-09-16
зомби
2021-09-16
хм:
70н мэргэжлийн мэргэшсэн яам өнөөдөр 250 хүнтэй болчоод дордсон уу гэхээс дээрдээгүй нь харамсалтай🤦‍♂️🙊🤔💥
2021-09-15
Яг зөв:
Маш сайн байна, ямар ч байгууллагын ажил цөөн хэдэн хүний нуруун дээр л явдаг, тэр хүмүүсээ авч үлдээд бусдыгнь халах нь зөв. Ер нь төрийн бүх албан хаагчаа 1 удаа тушаал гаргаж бүгдийг нь халаад сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан хүмүүсээ аваад бусдыг нь халах. Ингэхээс өөр аргагүй, тэгээд Ерөнхий сайд хэлснээ хэрэгжүүлбэл бүр сайн, орон тоо биш, харин гэрээгээр хүмүүсээр ажлаа гүйцэтгүүлэх гэж, аль ч салбарт ялгаагүй, тэр хэлснээ зоригтой нэвтрүүл, орон тоо батлаж, амьгүй албатуудыг тэжээж байснаас хэрэгтэй үедээ тэндэр, сонгон шалгаруулалт зарлаад гэрээгээр ажлаа хийлгэх. Судалгаа ч ялгаагүй, хэзээ ямар ажил хийх нь тодорхойгүй, хийх ч чадваргүй хүмүүсийг цалинжуулж байхын оронд хэрэгтэй судалгаагаа төслийн хэлбэрээр зарлаж гүйцэтгүүлэх гээд.
2021-09-15
Ашгүй дээ Өмнө нь сайдын туслах гэж 2 буг болсон хүүхдүүд үүдэнд суучихаад захиалгаар л хүмүүсийг л сайдтай уулзуулдаг, энгийн манийг ад үзэх маягтай байдаг байсан
2021-09-15
Nam dagaj baigaad ajild ordog tsynh barigch naraa l bolichih tegvel torin byh baiguullaga chadvarlag tsomhon baina.
2021-09-15
Зочин:
Zub shiidber bndaa iimel chadaltai hvmvvsiig said bolgoh heregteidee, bvh yam iim saidtai bolchihbol mongol undiiluu undiiluu
2021-09-15
монгол:
ЭНХАМГАЛАН САЙДЫН САНААЧЛАГЫГ БҮРЭН ДЭМЖИЖ, ТАЛАРХАЖ БАЙНА. ТӨРИЙН БҮХ БАЙГУУЛЛАГУУД ОРЛОГЧ, ТЭРГҮҮН ДЭД, ДЭД ГЭХ МЭТ ОРОН ТООТОЙ БОЛСОН ҮҮНИЙГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ДАРГА БАЙХГҮЙ, АМАРСАН ҮЕД ТУШААЛ ГАРГААД ХАМИЙН ГОЛ НЭГ ДАРГАДАА ОРЛУУЛААД ЯВЬАХАД ЯМАРЧ АСУУДАЛ ГАРДАГГҮЙ, ХАРИН ХҮН ХАЛАХ, АВАХ ГЭХ МЭТ ЭРХИЙГ ТҮҮНД ӨГӨХГҮЙ БАЙЖ БОЛДОГ
2021-09-15
Zochin:
Зөв хүн байнаа.Төк - д ад юу ч мэддэггүй шахааны хүмүүс их байнаа хуучин ажлаа мэддэг хүмүүсээс илүү цалин авдаг.
2021-09-15
Энэ хүмүүс дээрээ нэмээд бүх дэд сайд нарын орон тоог үгүй болго. Тэгвэл чамайг ЕС болгыыыыы. Чадахуу?
2021-09-15
Nam bus irgen:
Mash sain bna. Ajlaa meddeg hun uur yumaa. Turiin danhaisan buttsiig tsomhon bolgoh tsag ni alin galavin bolson.
2021-09-15
GANBAYRIG BAS ZAILYL UHENTS DED SAID HEREGGUI
2021-09-15
Зочин:
Яамдуудад суулийн 4 жилд чадваргуй сайдыгаа дагаж ирсэн цунх баригчдаа Энхамгалангийн туршлагаар зайлуулах хэрэгтэй
2021-09-15
Зочин:
Чадваргуй МАНгар 30 цунх баригчийг зайлуулж байгаад баяр хургэе
2021-09-15
зочин:
Ийм хүн ерөнхий сайд байх хэрэгтэй
2021-09-15
zo:
төрийн захиргаа л хэрэггүй олон хүн их тэжээдэг юм даа.
2021-09-15
Байгаа:
Даргын туслах, зөвлөх, дэд сайд, дэд дарга, тамгын газрын дарга, төрийн нарийн бичиг, дотроо хэлтсийн даргатай газрын дарга, даргын ажлын алба, захиргааны хэлтэс, хавсарсан албан тушаалтан- төрийн албаны салбар зөвлөлийн дарга, нармйн бичиг, ХОМ хариуцсан хүн, гэрээт ажилтан, жолооч гээд янз бүрийн нэртэй цалин авсан хүмүүс төрд маш их байна.
2021-09-15
Иргэн:
Ярьж байгаагаа ажил болговол энэ хүнийг маш сайн дэмжижх хэрэгтэй. Гэхдээ л улс төрчид хулхин дээр цэцэг ургуулах чадвартай улс л даа.
2021-09-15
zuv
2021-09-15