"Аль-Каида" жилийн дараа сэргэнэ гэж АНУ-ын тагнуул үзэж байна
2021-09-15

Ердөө нэг жил эсвэл хоёр жилийн дараа "Аль-Каида" алан хядах бүлэглэл сэргэж, АНУ-ын нутаг дэвсгэр дээр дахин халдлага үйлдэж болзошгүй хэмээн Америкийн тусгай албад үзэж байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалах яамны Тагнуулын газрын дарга, дэслэгч генерал Скотт Беррье мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

"Өнөөгийн дүгнэлтээс харахад "Аь-Каида" манай оронд аюул занал учруулахуйц нөөцөө бүрдүүлэхэд нэг, хоёр жил шаардагдах байх" хэмээн Скотт Беррье мэдэгдсэн байна. 

 

АНУ-ын Цэргийн тагнуулын тэргүүний онцолсноор, одоогийн байдлаар Америкийн тусгай албад энэхүү бүлэглэл Афганистанд идэвхжиж байгаа талаарх мэдээллээ дахин цуглуулах шаардлагатай гэнэ. 

 

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийхдээ "Аль-Каида" бүлэглэлийн дайчид таамаглаж байснаас эрт Афганистанд ирж болзошгүй гэж онцолж байлаа. Мөн Америкийн төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ бүлэглэлийн өнөөгийн байдлаас харахад хилийн чанадад халдлага үйлдэж чадахааргүй байгаа ч АНУ нэн сэрэмжтэй байгаа хэмээн мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Осамагийн өшөөг авах гэж үзэх л байх
2021-09-18