Г.Буяндорж, Т.Ариунаа нар прокурорын авлигын сүлжээг илчилж, суулт зарлалаа
2021-09-15 10:44

"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар УЕПГ-ын гадна суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэд прокурорын байгууллага Ёсзүйн хорооныхоо хурлыг хийж, прокурор Ц.Батболд нарын таван прокурорыг ажлаас нь чөлөөлж шалгуулах мөн өөрийг нь залилсан 25 тэрбум төгрөгийн  хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагыг тавьж байна. Шаардлагыг биелүүлтэл прокурорын байгууллагын гадна хугацаагүй суулт зарлахаа мэдэгдэв.

 

Гэрэл зургийг MPA.MN

"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж “Манай гэр бүл хонгилын прокурорыг эсэргүүцэж суулт хийж байхдаа би хуулийн зөвшөөрөлтэйгээр эргэж ирэхээ хэлсэн. Эргэж ирэхдээ би УЕПГ-ын үүдэнд суух зөвшөөрөлтэйгээр ирнэ гэж хэлсэн. Тэгж хэлснийхээ дагуу өнөөдөр ирлээ. Өнөөдөр Монгол шударга ёсыг басамжилсан, ард түмнийг доромжилсон төртэй болсон байна. Прокурорын байгууллага ялзарсан байна. Ард түмнийг сонсохгүй, шударга бус прокуроруудаа дэмждэг болсон байна.

 

03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн миний шаардлагын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй. Хонгилын прокурорын асуудлыг ёсзүйн хороо нэг ч хэлэлцсэнгүй, хуралдсангүй. Бүр Баянзүрх дүүргийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ц.Батболд өнөөдөр УЕПГ-ын хэлтсийн дарга болсон байна. Прокурорын байгууллага дотооддоо ёсзүйн хариуцлага тооцох чадваргүй болсон байна. Тэр ч бүү хэл хариуцлага хүлээх ёстой прокуророо албан тушаал дэвшүүлж, Монголын ард түмнийг доромжилж байна. Тиймээс би тавьсан шаардлагынхаа хариуг нэхэхээр эргэж ирлээ. Миний гэр бүлийг 10 жил шалгалаа. Хүнийг залхаан цээрлүүлж байна” хэмээн ярилаа.

 

Мөн тэдний байгуулсан “Шударга бусын хонгилыг нураах үндэсний фронт”-д 500 гаруй иргэдээс өргөдөл гомдол ирсэн. Үүнээс зөвхөн прокурорын байгууллагатай холбоотой 100 гаруй өргөдөл гомдлыг судалж байгаагаа хэллээ.

 

МУГЖ Т.Ариунаа “Миний хань 10 жилийн хугацаанд хонгилын прокуроруудад чирэгдэж, хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж байсныг нь мэдэх цорын ганц гэрч нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм бэ. Манай гэр бүлийг эдийн засаг, сэтгэл санааны асар хүнд байдалд оруулсан. Хонгилын прокуроруудаас болж бид 10 жил юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ хонгилын прокуроруудтай хариуцлага тооцно тэр болтол манай гэр бүл тэмцэнэ” хэмээн бухимдлаа илэрхийлж байна.

 

 

"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндоржийг 10 дахь жилдээ шалгаж буй аж. Түүнийг 16 удаа шүүх хурлаар оруулж, 409 хоног цагдан хорьжээ. Таван зүйл ангиар шалгасан ч шүүхээс бүгдийг цагаатгасан байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
з:
зайлаа 2 лалар тиим их мөнгөөө алдсан хүн шуудл байлдандааа луйварчингууд
2021-09-19
Zochin:
Ene uvuu, emee nar gertee suu,
2021-09-16
zochin:
mongol shig yag huuliaraa yavdaggyi,tanil tal avilga bayan targan mungutei hynd huuli yilchildeggyi uls haana ch baihgyi.ynen yum or baihgyi zygeer l tanil tal;avilgaar l shiidver gardag.hezee ene arilah we.Hyrelsyh l 1 avrilgaj magadgyi tegeed l unguruu.yaduu irged hohirood chaduulaad tomchuud ni idej uuj avilgaar bayajaad uls yaduuraad irged gadaad ruu dyrveed mongol muhluu
2021-09-15
Erunhii prokuror Jargalsaihan shudarga eldev ambitzgyi,shatlan devshsen hun.Tegeheer ajil uurgee huuliin daguu yavuulah baih gedegt itgeltei bn
2021-09-15
Шшшш ариукаа гавьяат ч хөгширч дээ зайлуул. Сайхан амьтан байсан сан.
2021-09-15
ZUV DEMJIJ BNA
2021-09-15
зочин:
Энэ төрийн албаны албан хаагчид энэ булхайг шударгаар ярьж бгаа нь үнэн шүү. Төрийн албан хагчдын завхарлыг илчлэх хэрэгтэй. Занданшатараас эхлэх хэрэгтэй. Мэдлэг чадваргүй, мэргэжлийн бус эгч Батцэцэгээ төрийн албанд оруулж энэ завхралыг эхлүүлж байгаа хүн бол Занданшатар өөрөө шүү
2021-09-15
Z:
Ariunaa ih yadarsan haragdaj bna. Ingej yavah hun bish umsan ug ni. Haguud bgaa hani ni ene huniig ih doosh ni tataj dee hoorhii
2021-09-15