Шинээр 2737 тохиолдол илэрч, 10 хүн нас барлаа

Коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг тоон мэдээллийг хүргэж байна. Энэ өдөр шинээр 2737 тохиолдол батлагджээ. Үүний 1645 нь Улаанбаатар хотод, 1092 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн энэ өдөр халдварын улмаас 21-80 насны 10 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 993 боллоо.
Эмнэлэгт 20 867 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 314 хүний биеийн байдал маш хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ