ОХУ-ын эрдэмтэн Монголд дархлаажуулалт өндөр ч өвчин ихэссэн шалтгааныг тайлбарлажээ
2021-09-15

Монгол Улс хүн амынхаа дийлэнхийг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулсан ч өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна. Гадаадын хэвлэлүүд "Израиль, Монголын синдром" хэмээн хүн амын дархлаажуулалт өндөр байгаа ч өвчлөл буурахгүй байгаа Израиль улстай адилтган Монголын талаар мэдээлж байгаа юм. 

 

Энэ удаад "МИР 24" суваг  Монголд өвчлөл буурахгүй байгаагийн шалтгааныг вирус судлаач Сергей Нетесоваас  тодруулжээ.

 

"Насанд хүрсэн хүн амынхаа 97 хувийг вакцинд хамруулсан Монголд коронавирусийн халдвар дэгдсэн шалтгааныг вирус судлаач Сергей Нетесов тайлбарлалаа. Эрдэмтний үзэж байгаагаар вакциныг буруу тээвэрлэсэн эсвэл вакцин "дельта штамм"-ыг эсэргүүцэж чадахгүй байгаатай холбоотой гэнэ" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

 

Оросын Шинжлэх ухааны академийн гишүүн, вирус судлаач Сергей Нетесеов "МИР 24" сувагт ярилцлага өгөхдөө, Монгол Улс маш бага температурт тээвэрлэх, хадгалах ёстой Пфайзер вакцинаар хүн амынхаа гол хэсгийг дархлаажуулсан хэмээжээ. Нетесовын өгүүлснээр, тээвэрлэх үед температурын горимыг мөрдөөгүйн улмаас вакцин үйлчлээгүй байж болзошгүй гэнэ.

 

Түүнчлэн Монгол Улсад одоо байгаа вакцинуудад тэсвэртэй "дельта" штамм тархсанаар вакцин үйлчлээгүй байж болзошгүй хэмээн вирус судлаач үзжээ.

Гэхдээ өвчлөл их байгаа ч нас баралтын үзүүлэлт төдийлөн өндөр биш байгаа нь вакцин өвчнийг хүндрүүлэхгүй байх гол үр дүнгээ үзүүлсэн хэрэг хэмээн Сергей Нетесов онцолсон байна. 

Дельта штамм тархсан үед нэмэлт дархлаажуулалт хийх нь нэн чухал хэмээн эрдэмтэн онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mongol irgen:
Mongold corona virus buurahgui bga shaltgaan n buh zuiliig unen bodit bish mongonii nudeer harj ashig oloh gesen bodoltoigor nuun daldalj bga bolohr l davalgaa ih tohioldol tarhaltiin too buurahgui ondor bgaagiin shaltgaan baih . Vaktsinii noloo bol ih baga hemjeeger garchil bga hunderlees sergiilj l bga bh.
2021-09-18
Зочин:
Би наад өвчнийг чинь тусаад хоолой ам боочих гээд үнэр амт байдаггүй үхэж далд орох шахлаа.Ганцхан юм л аварлаа гэж бодож бна энэ миний бодол шүү вакцин хийлгэсэн тулдаа тэсэх шиг боллоо.
2021-09-18
zochin:
хөдөө орон нутагт хүн гэнэт өнгөрхөд аа зүрх нь зогссон харавсан гээд оршуулж байна гэтэл үлдсэн ар гэрийхэн нь буяны ажил дуусаагүй байхад ковидоор өвчилж цугалсан олон ихэнх нь өвдөж зарим нь ханиад гэж нууцалж байна. Жич:Хөвсгөлд
2021-09-18
Манайд чинь 4 янз вакцин хийсэн шүү дээ Аль вакцин хиЛгэсэн хүмүүс их халдвар авч байгааг нуух гүй хэлмээр юм Огт хэлэхгүй юм Бас ямар вакцин хийлгэсэн хүмүүс нас бараад бна Бас л нууц юм Монгол Израйль 2 л хамгийн их халдвар лаад бна Үүний учир юу бна Монгол сүйрлээ Вакцингүй байх үед ийм байгаагүй дээ Хүн нас барахгүй байсан Энэ вакцин гэдэг юмнаас боловуу Аль вакцин сайн бна Хичнээн амьтан нас барав 1000 нас барлаа гэдэг дарсан тоо шүү Гэртээ нас барсанг оруулахгүй бна Одоо өдөрт хэдэн зуугаараа түргэвчилсэн тестээр эерэг гарч бна Түүнийг тоонд охуулахгүй юм Зөвхөн пср ыг тооцно гэх юм Тэгээд пср аа хийхгүй юм Хувийн эмнэлэгт 98 .000 гэж бна Ингэж өгөх хүн хэд бна Тэгэхээр өдөрт 3000 гэдэг худлаа тоо Хамаагүй их байгаа 10.000 байгаа
2021-09-18
zochin:
хөдөө орон нутагт хүн гэнэт өнгөрхөд аа зүрх нь зогссон харавсан гээд оршуулж байна гэтэл үлдсэн ар гэрийхэн нь буяны ажил дуусаагүй байхад ковидоор өвчилж цугалсан олон ихэнх нь өвдөж зарим нь ханиад гэж нууцалж байна. Жич:Хөвсгөлд
Оросууд вакцинаа харамлаад өгөхгүй байж юун олон юм хуцдаг юм.
2021-09-18
Z:
Oros, Amerik yalgaagui vaktsinjuulsan humuus n tusaad buurahgui ulam nemegdeed baigaa shuu dee! Ene hunii yaria hend hamaatai yum boldoo! Vaktsinjuulalt harin uhliig bagasgasan gdg bol harin unen shuu! Hundrel bagatai tusj bgaa ter n chuhal!
2021-09-16
Энэ бол яг үнэн.:
Манай шат, шатны төрийн байгууллагын ажилтнуудын хариуцлагагүйн жишээ мөн.
2021-09-16
Зочин:
Монголд дархжуулалт өндөр байгаа мөртлөө халдвар их байгаа талаар орос эрдэмтэн зөв л юм ярьсан бна.Иймд манай хяналт шалгалтын байгууллага вакцины хадгалалтын дэг журам зөрчигдөж байгаа эсэх талаар болон хадгалалтын хугацааг шалгаж ЗГ-таа мэдээлэл өгөх хэрэгтэй.Маш хүйтэн температурт хадгалагдах ёстой вакциныг буруу хадгалсан тохиолдолд үйлчлэх чанар нь мууддаг юм бна.Манайд хасах 90 градуст хадгалах төхөөрөмж бна уу, ажиллаж бна уу...
2021-09-15
Сонгуулиар хөдөө орон нутагт тараасан:
хөдөө аймгууд корона өвчлөл буурахгүй өндөр байна. Энэ цэвэр сонгуулийн хар гай
2021-09-15
zochin:
ene vaccintai bish ,odon medal nair naadam havtgairsnaas bolson.
2021-09-15
Яг зөв:
Үнэн үнэн
2021-09-15
зочин:
Файзераар биш вероселээр дархлаалуулсан
2021-09-15
Өмхий Оросууд өөрсдийгөө хичээ Оросын вакцин авахгүй гээд доромжлох гээ юу Путинээ хамгаалж чадаагүй бж
2021-09-15
Яг зөв:
Үнэн үнэн