Хойд Солонгос Японы зүг дахин пуужин харвалаа
2021-09-15

БНАСАУ Япон тэнгисийн зүг пуужин харвасан талаар Kyodo News агентлаг эргийн хамгаалалтынхнаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгос баллистик пуужин хөөргөсөн байж болзошгүй гэнэ. Хөөргөсөн пуужин Японы эдийн засгийн бүсээс гадна талд унажээ. Үүний дараа дахин нэг пуужинг Хойд Солонгос хөөргөсөн байна. Японы Батлан хамгаалах яам БНАСАУ пуужин хөөргөснийг баталсан бөгөөд одоогоор зохих мэдээллийг цуглуулж байгаа аж.

 

Энд дуулгахад, саяхан, есдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд БНАСАУ алсын тусгалтай далавчит пуужин туршсан талаар даваа гарагт шилжих шөнө Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлж байв. Пуужин хөөргөх үед өндөр албан тушаалтнууд байлцсан бөгөөд туршилт амжилттай болж, пуужингууд 1500 км зайг туулж, байгаа устган, БНАСАУ-ын нутаг дэвсгэрийн усанд унасан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин