Чойжин ламын сүм музейгээр үдэш аялаарай
2021-09-15

Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жил Үдшийн музей-2021 үйл ажиллагааг есдүгээр сарын 15, 16-ны өдөр 18:00-22:00 цагийн хооронд зохион байгуулна.

 

 

Энэ үеэр Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүд, зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Хүрээ цам” үзэсгэлэнг үзэх боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
зогсоол олдвол орно
2021-09-16