ШУУД: Хүнд оноштой иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг  яаралтай эмнэлэгт хэвтүүлэх чиглэл өгсөн
2021-09-15

 

Засгийн газрын хуралдаан болж байна. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр: 

 

-20700 орыг дэлгэн тусламж үзүүлж, 40 мянган хүнийг гэрийн хяналтад эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. 3274 хүүхэд эмнэлэгт хэвтэн тусламж үйлчилээ авч байна. Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 2900 тохиолдолд батлагдаж, 2000 гаруй хүндэвтэр, маш хүнд оноштой 320 хүн байна. Вакцинжуулалт нэгдүгээр тун 69.1, хоёрдугаар тун 61 хувьтай байна. Гуравдугаар тунд зорилтот бүлгийн 14 орчим хувийг хамрууллаа. 

 

-Ор хүрэлцээгүйгээс иргэдийг гэрээр эмчилж байна. Хүндэрсэн иргэд яах вэ?

 

-Дельта хувилбарын давалгаанд 20 мянга гаруй ор дэлгэсэн. Эрүүл мэндийн салбар дээд цэгтээ ажиллаж байгаа. Гэсэх хэдий ч ард иргэд бухимдалтай байгаа. Хүнд оноштой иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг  яаралтай эмнэлэгт хэвтүүлэх чиглэл өгсөн байгаа. 

 

-Арбидолыг яагаад ковидийн эмчилгээнээс хассан бэ?

 

-Арбидолыг ковидийн эмчилгээнээс хасаагүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээний заалтаас хасч өргөн хэрэглээний эмчилгээнд жагсаалтад оруулсан. 

 

-Халдвар авсан нэг хүнд хичнээн төгрөгйин  эмчилгээ хийж байна вэ? Түргэвчилсэн шинжилгээгээр биш ПСР шинжилгээрээр халдвар авсныг нь тогтооно гэж байгаа. Тиймээс түргэвчилсэн шинжилгээг тоохгүй юу?

 

-Ковидоор өвчилсөн нь батлагдсан бол нэг өвчтөний эмчилгээнд 160 мянган төгрөгөөр баталсан. Долдугаар сараас энэ тариф мөрдөгдөж байгаа. Шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэг дээрээ очиж түргэвчилсэн шинжилгээ өгнө. Шинжилгээний хариунаас гадна хэд хэдэн шинж тэмдгээр халдвар авсныг оношилно. 

 

-Вакциний нөөц хэр байгаа бол?

 

-Вакцины хомсдол үүсэхгүй. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
jijigheh avilga hurtegch, shaligui amitan sh tee, udahgui barigdana daa, kkk
2021-09-16