Талибан: Барадар алагдаагүй
2021-09-15

Талибууд түр засгийн газарт эрх мэдэл хуваарилах асуудлыг хэлэлцэж байх үеэрээ маргалдаж, улмаар Катарын нийслэл Доха хот дахь улс төрийн офисын тэргүүн асан Абдул Гани Барадар бусад өндөр албан тушаалтнуудтай буудалцан амиа алдсан байж болзошгүй талаарх мэдээллийг ВВС болон бусад олон улсын агентлагууд дамжуулсан.

 

Харин ийнхүү дотроо маргалдаж, буудалцсаны улмаас Барадар амиа алдсан гэсэн мэдээллийг "Талибан" бүлэглэл няцаажээ. "Талибан"-ы төлөөлөгч Сухейль Шагины мэдэгдсэнээр "маргааны улмаас шархадсан эсвэл амиа алдсан гэх мэдээллийг няцаасан" аудио бичлэгийг талибуудын засгийн газрын дэд сайдаар томилогдсон Барадар илгээсэн гэнэ."Мэдээлэл худал, ор үндэсгүй гэж тэр хэлсэн" хэмээн Шагин мэдэгджээ. 

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, Барадар хэдэн өдрийн туршид олон нийтийн өмнө гараагүй гэнэ. Тэрбээр Кабулд энэ сарын 12-ны өдөр Катарын Гадаад хэргийн сайдтай уулзах талибуудын бүрэлдэхүүнд ч багтаагүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
монгол:
монгол хүнд ямар хамаа байнаа
2021-09-15