Дархлаажуулалт хамрагдаагүй 450 эмнэлгийн ажилтан ажлаасаа халагджээ
2021-09-16

Францын Ницца хотын их сургуулийн эмнэлгийн 450 ажилтан коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдаагүйн улмаас ажлаасаа халагджээ. Францын эмнэлэг болон ахмадын асрах байрны ажилтнууд, өвчтөнүүдийг асардаг албаныхан, гэрээр тусамж үзүүлэх ажилтнууд, гал сөнөөгчид болон эрүүл ахуйн ажилтнууд гээд нийт 2.7 сая хүнийг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд зайлшгүй хамрагдах журам лхагва гарагт хэрэгжиж эхэлсэн байна. 

 

Журам хэрэгжсэнээр, вакцин тариулаагүй хүмүүсийг урьдчилан сэргийлэх тарилга тариулах боломжгүйг баталсан тодорхойлолт эсвэл саяхан халдвар тусаад эдгэрсэн гэсэн тодорхойлолт байхгүй бол наймдугаар сарын тавны өдрийн хуулийн дагуу "цаашид ажлаа эрхлэх боломжгүй" болно гэж анхааруулжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, амралтын өдрүүдэд вакцинд хамрагдахгүй л бол вакцинаас татгалзсан хүмүүсийн хөдөлмөрийн гэрээг нэн даруй цуцалж байгаа гэнэ.

 

Ниццагийн их сургуулийн эмнэлэгт эхний ээлжийн хүмүүсийг лхагва гарагийн өглөө халсан байна. Дархлаажуулалтад хамрагдсан тухай тодорхойлолт үзүүлээгүй 450 хүнийг ажлаас нь халжээ. Ниццагийн эмнэлэгт ойролцоогоор 7500 ажилтан ажилладаг бөгөөд ажилтнуудаа олноор нь халснаар Приморын Альпын өвчтөнүүдэд үзүүлэх эмнэлгийн болон олон нийтийн үйлчилгээний цар хүрээг танахаар болсон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин