Сансрын жуулчид бүхий Crew Dragon хөлөг амжилттай хөөрлөө
2021-09-16

Америкийн  SpaceX  компани жуулчдыг суулгасан  Crew Dragon сансрын хөлгийг амжилттай хөөргөжээ. Сансрын хөлгийг Флорида мужийн Канаверал буудлаас орон нутгийн цагаар 20:30 цагт хөөргсөн талаар РИА Новости мэдээллээ.

 

Ингэснээр түүхэнд анх удаа мэргэжлийн бус экипаж сансарт хөөрч байгаа нь энэ юм. Хөлгийн экипажийн бүрэлдэхүүнд бизнесмен Жаред Исаакман, судлаач эмэгтэй Сиан Проктор, эмч Хейли Арсенокс, АНУ-ын Агаарын цэргийн хүчний ахмад Кристофер Семброски нар багтжээ. 

 

Энд дуулгахад, Crew Dragon нислэгийн багийн гишүүн 29 настай Хейли Арсенокс хэмээх  бүсгүй хүүхэд ахуйд нь түүний амийг аварсан Гэгээн Иудийн хүүхдийн эмнэлэгч зөвлөх эмчээр ажилладаг юм байна. Хөлгийн бүхээгт түүний эзлэх албан тушаал нь Норе буюу "Найдвар" аж. 

 

Сансрын аялалд багтсан эмч бүсгүй "Энэ багт багтсан нь миний хувьд үнэхээр үгээр хэлэхийн аргагүй нэр хүндийн хэрэг. Энэ аялал итгэл найдварыг билэгдэж байгаа. Намайг ердөө аравхан настай байхад Гэгээн Иудийн эмнэлэг надад амьдрал бэлэглэсэн. Харин одоо би мөрөөдлөө биелүүлж, эмнэлэгт ажиллан, дэлхийгээр аялж байна. Хүмүүсийн амь насыг аврах хөрөнгө цуглуулахаас гадна бидний үйл хэргийг хүмүүст таниулж, мөн хорт хавдрыг даван гарах боломжтой гэдгийг хүмүүст харуулах зорилготой сансрын аяллын нэг хэсэг нь байна гэдэг үнэхээр гайхалтай" хэмээн ярьж байв.

 

Crew Dragon нислэг сайн үйлсийн зорилготой бөгөөд  сансарт 90 минут орчим байхаар төлөвлөсөн энэ нислэгийг үйлдсэнээр хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээний зардлыг олох зорилготой аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин