Афганистанд ардчиллыг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал болжээ
2021-09-16

Афганистаны Фарьяб мужийн Меймен хотод ардчиллыг эсэргүүцсэн жагсаалыг эмэгтэйчүүд зохион байгуулжээ.Энэ талаар Афганистан дахь Спутник агентлагийн салбар Телеграм сувгаараа дамжуулан мэдээлжээ. 

 

Агентлагийн мэдээлснээр, жагсаалд нүүр, биеэ бүхэлд нь хаасан уламжлалт хувцас өмссөн олон эмэгтэй оролцсон байна. Жагсагчид Афганистаныг эзлэн авсан "Талибан" хөдөлгөөний далбааг гартаа барьжээ. Тэд талибууд эрх мэдлийг булаан авсны дараа байгуулсан Исламын Эмират Афганистаныг дэмжин ийнхүү жагссан бөгөөд тэндэнтэй хамт зэвсэгтэй талибууд явж байсан гэнэ. 

 

Энд дуулгахад, талибуудыг эрх барих болсны дараа Афганы эмэгтэйчүүд ардчилал, эмэгтэйчүүдийн эрхийг шаардан жагсаж байлаа. Талибууд засгийн эрхэнд гарсныхаа дараа эмэгтэйчүүдийг эрчүүдтэй хамт ажиллах, тэдэнтэй хамт их дээд сургуульд суралцах, түүнчлэн спортоор хичээллэхийг ч хориглосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин