ВИДЕО: Ирэх онд уул уурхайн бус салбарын эдийн засаг өснө
2021-09-16

Монголбанкнаас мэдээлэл хийж байна. Төв банкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, шийдвэр гаргажээ. Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарсан байна. 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

 

-Инфляци цаашдаа тогтворжино гэж үзэж байна. Инфляци улсын хэмжээнд 8.9 хувьтай, Улаанбаатар хотод 9,1 хувьтай. Эдийн засгийн өсөлтийг ирэх онд бууруулж тооцсон. Эдийн засаг 2021 оны эцэст 2019 оны түвшинд хүрч сэргэнэ гэж харж байна. Уул уурхайн  салбар хоёрдугаар улиралд саарсан хандлага үргэлжилж, төсөвт дэмжлэг үзүүлэхгүй хэмжээнд байгаа. 

 

Уул уурхайн экспорт зогсонги байдалд байгаа ч гэсэн бусад салбар өсөхөөр байна. Ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг уул уурхайн  бус бусад салбар дэмжинэ. Гадаад орчинд эдийн засгийн сэргэлт харагдаж байгаа хэмээв. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
худлаа
2021-09-16