АНУ, Их Британи, Австрали улс Цэргийн эвсэл байгууллаа
2021-09-16

АНУ, Их Британи, Австрали хамтран шинэ "түүхэн батлан хамгаалах эвсэл" гэгдэх AUKUS байгуулахаар тохиролцжээ. Энэ эвслийн нэр нь оролцогч орнуудын нэрний товчлол бөгөөд эвслийн хүрээнд Австрали улс Тэнгисийн цэргийн флотдоо зориулж дор хаяж найман атомын шумбагч онгоц хүлээн авах аж. Эдгээрийг Англи-Америкийн технологоор Австралид бүтээнэ гэж Ерөнхий сайд Скотт Моррисоноос авсан эх сурвалжтайгаар АВС мэдээлжээ. 

 

Энэхүү "гурван талт түншлэл" -ийг Хятад улс түүний бүс нутгийн нөлөөлөл, тэр дундаа Өмнөд Хятадын тэнгис дэх нөлөөллийг сөрөн зогсох оролдлого гэж хүлээж авна хэмээн шинжээчид үзэж байна. АНУ-ын хувьд "Бээжинг сөрөн зогсохын тулд" ажлын хэсэг бүрдүүлж байгаагаа  огт нуухгүй байгаа юм. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, эвслийн хүрээнд Австралийн хүлээн авах шинэ шумбагч онгоцнуудын нийт үнэ 66 тэрбум орчим доллар болох гэнэ. Шинэ шумбагчууд Австралийн Collins хэмээх 20 гаруй жил ашиглаж байгаа онгоцнуудын оронд ирэх юм. Түүнчлэн эвсэл байгуулагдсанаар австраличууд Америкийн пуужингийн технологийг авах гэнэ.

 

"Бид Tomohawk далавчит пуужин зэрэг Америкт үйлдвэрлэсэн пуужингууд авна" хэмээн Моррисон мэдэгджээ.

 

Цагаан ордон болон Конгрессоос авсан эх сурвалжтайгаар Политико мэдээлэхдээ, батлан хамгаалахын эвсэл нь "хиймэл оюун ухаан, кибернетик, усан доорх систем болон хол зайд цохилт өгөх боломжууд" зэрэг салбаруудад гурван орон мэдээлэл солилцох боломжтой болох гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин