Путин: Ойрын хүрээлэл дундаас олон хүн өвдсөн тул өөрийгөө тусгаарласан
2021-09-16

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ойрын хүрээллээс нь коронавирусийн халдварын тохиолдол илэрсэн тул өөрийгөө тусгаарласан. Улмаар тэрбээр Душанбе хотноо эхэлсэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож байгаа юм. 

 

Энэ байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путин цахимаар оролцож үг хэлэхдээ түүний хүрээллийн олон арван хүн коронавирусийн халдварт өвчнөөр өвдсөн хэмээн өгүүлжээ. Тиймээс Душанбед хийх айлчлалаа эцсийн мөчид цуцалсан хэмээн онцолсон байна. 

 

"Та бүхний мэдэж байгаачлан, ойрын хүрээлэл дундаас коронавирусийн халдвар илэрсэн тул айлчлалаа цуцлахаас аргагүй болсонд их харамсаж байна" хэмээн Оросын Ерөнхийлөгч өгүүлжээ.

 

Путиний онцолсноор, ойрын хүрээллээс нь олон арван хүн өвдсөн гэнэ. Тиймээс ойрын өдрүүдэд тусгаарлалтын дэглэм баримтлахаар болсноо дуулгасан байна. 

 

Энд дуулгахад, Владимир Путин Оросын "Спутник V" вакцин тариулсан гэж энэ оны зургадугаар сард мэдэлж байлаа. Тухайн үед хоёр төрлийн л вакцин байсан бөгөөд хоёулаа сайн вакцин, алиныг нь ч сонгосон болохоор байсан хэмээн Путин мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин