Өрхийн эмнэлгүүд эрүүл мэндийн үйлчилгээг завхруулаад байгаа юм биш үү
2021-09-17

Коронавирусийн халдвар авч эдгэснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн ч бие махбодь хэвийн бус. Цээжээр өвдөөд байгаа шалтгаанаар харьяа Баянгол дүүргийг VI хорооны Мөнх-Үжин өрхийн эрүүл мэндийн төвд очив. Эмч коронавирусийн халдвар авсан иргэнтэй утсаар ярьж байна. Тухайн иргэн, гэр бүлийг нь бүртгээд, шинж тэмдгийг нь асууж, эмийн багц өгөхөө хэлээд утсаа тасаллаа.

 

 

Миний орох ээлж болж, чагнуулах зуураа эмийн багцыг аваагүй, яагаад өгөөгүй шалтгааныг асуув. Өрхийн эмч зөвхөн архаг хууч өвчтэй хүмүүст өгч байгаа, халдвар авсан иргэн бүрт өгөхгүй гэсэн хариултыг өгөв. Эрүүл мэндийн сайд арай өөр утгатай зүйл ярьсан санагдаж, энэ талаар тодруулахаар ЭМДЕГ-тай холбогдов.

 

ЭМДЕГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн “Эмийн багцыг халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаж, хөнгөн хэлбэрээр өвдөн, гэрээр эмчлүүлж буй бүх хүн авах ёстой”-г хэллээ.

 

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/387/99 дугаартай тушаалд үүнийг тодорхой зааж өгчээ. Халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаж, шинж тэмдэг илэрсэн ч биеийн байдал нь хүндрээгүй, гэртээ тусгаарлагдан эмчлүүлж буй бүх иргэн өрхийн эрүүл мэндийн төвөөсөө үйлчилгээ, эмийн багцыг авна хэмээн тус тушаалд тусгажээ.

 

Ямар нэг архаг хууц өвчтэй, өндөр настай, жирэмсэн гэхчлэнгээр ангилал, шалтгаан заагаагүй, хөнгөн хэлбэрээр өвдөж, гэртээ эмчлүүлж байгаа хүн бүр эмийн багцыг авна хэмээн заасан гэдгийг дахин тодотгоё.

 

 Тэгэхээр сайд нарын шийдвэрийг өрхийн эмнэлэг дунд нь завхруулж байгаа байх нь. Өрхийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн гүйцэтгэлийн нэхэмжлэлийг үндэслэн ЭМДЕГ санхүүжилтийг олгодог. Тэгэхээр санхүүжилт авахын тулд ямар “зохиол бичих”-ээ өрхийн эрүүл мэндийн төв мэднэ гэсэн үг.

 

Өрхийн эрүүл мэндийн төв бол өвдсөн иргэнд хамгийн ойр байх ёстой эмнэлэг. Иргэд тэндээс эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хангалттай авдаг байх учиртай. Харамсалтай нь хангалттай үйлчилгээ, эмчилгээ авч чаддаггүй. Зарим тохиолдолд гуравдугаар шатлалын эмнэлгээс илүү хүнд суртал, завхралыг өрхийн эрүүл мэндийн төвөөс харж болно.

 

Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160 000 төгрөгийн эмчилгээний багцад:

 

-Хоёр удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо хийх

-Хоёр удаагийн хамгаалах хэрэгсэл

-Өдөр бүр хоёр удаа утсаар тандалт хийх, асуумж авах

-Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц

-ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг зардал багтаж байгааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлжээ. Товчхондоо 160 мянган төгрөг бүгд иргэн танд шууд очихгүй, тэнд өрхийн эмчийн үйлчилгээний хөлс багтсан гэсэн үг.

 

 

Тэгвэл өрхийн эмч танд дээр дурдсан үйлчилгээг үзүүлсэн үү. Надад бол үгүй ээ, тестээ өөрөө худалдан авч, өрхийн эмнэлэгтээ очиж шинжилгээ хийлгэхээс эхлээд эм, эмчилгээгээ зөвхөн өөрийн мөнгөөр худалдан авсан. Анх шинжилгээ өгөхдөө чагнуулж, даралт, зүрхний цохилтоо хэмжүүлсэн. Тэрнээс хойш эмчийн бараа хараагүй, юун эмч өөрийн биеэр ирж үзлэг оношлогоо хийх. Мөн өдөр бүр хоёр удаа утсаар ярьж, асуумж авна гэжээ. Шинжилгээний хариу батлагдсаны дараахан эмч нэг удаа холбогдож, бүртгэл мэдээлэл авсан. Түүнээс хойш өнөөх эмч утсаа ч авахгүй болсон. Коронавирусийн халдвар аваад гэртээ 14 хоног тусгаарлагдан хэвтэхдээ нэг ч удаа эмчийн бараа хараагүй, дуудлага аваагүй.

 

Мэдээж, өрхийн эмчийн төлөө өвдөөгүй, эмчээс халдвар аваагүй. Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд төрөөс төлбөр мөнгийг нь шийдээд өгсөн үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авч чадахгүй байна. Тухайн иргэн халдвар авсан нь баталгаажиж, системд бүртгэгдэн, түүний нэрээр өрхийн эрүүл мэндийн төв санхүүжилт авч байгаа хэрнээ тэр хүнд ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй байна. Ядаж л эмийн багцыг дундаас нь “идэж” байна. Өрхийн эмнэлгээсээ үйлчилгээ ав гэдэг ч үнэндээ тэнд чинь өвдөөд очсон иргэнийг тоох хүн алга.

 

Коронавирусийн халдварын хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэн бүрт очих ёстой эмчилгээний багцын үнэ 70 000 төгрөгөөс 160 000 болон нэмэгдлээ. Харин иргэн та энэ багцад багтсан эмчийн үйлчилгээ, эмийг авсан уу?

 

Б.Хэрлэн 

Shuud.mn
Сонин хачин
Jj:
Uhtlee ajillaj bga humuusig ingej bicheed suuj baih gej ichdeggui yn bhda mongol hunuus iim zolbin setgehuitei shdee
2021-09-18
Zzz:
Said darga nar dandaa hudlaa shaadag shd songoson maluudda l gomdotsgoo
2021-09-18
Зочин:
Өрхийн эмнэлэгээс нэг ч удаа ирээгүй сайд гуай битгий худлаа бүлтэр Юун яасан багц вэ өрхийн эмнэлгээ ьатан буулга
2021-09-18
Zochin:
DIGITAL NATION ENDEES EXLYYL,URXIIN EMNELEG BAS CUX AIMAAR GAZRUUD
2021-09-18
OIDOV:
SANAL NEG BAİNA, ENE EMNELEG TUN XARIUTSLAGAGYI, EMCHIIN XYNAMTAD 3 JIL BOLJ BN.DENDYY XYND XARILTSAA YILCHILGEETEI GAZAR GEDGIIG SAIN MEDDEG BOLSON.MARGAAN GARGAAD YAXAV GEED UDJEE.
2021-09-18
Zochin:
Өрхийн эмнэлэг ковид хүрчихээд утсаар асуухад тийм багц байтугай 1000 төгрөгний эм ч өгөөгүй нэхсэн чинь өг гэж яамнаас хэлээгүй тв ээр сайд худлаа ярьдагийн гэсээн
2021-09-18
Zochin:
Mungu ugaadag gazar bolchixson yum bishuu olon tumend aimaar xudalaa yarina
2021-09-18
Enhbold saidadaa ih durgui yum bnlee emch nar ni
2021-09-17
Orhiin emnelwgee boliiod bugd huvid gargaval taarna,eruul mendiin gaatgalaa nemerd bugd daatgalaar uilchluuleh. Jo d tiim bdg
2021-09-17
зочин:
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа эмч гэгддэг хүмүүс бол мөн чанартаа эмч нар биш, эмчийн диплом өвөрлөсөн, эмч нэр зүүсэн, хүмүүсийн эрүүл мэндээр тоглодог хүмүүс. Монголын анагаахын гэгддэг сургуулиуд 1990 оноос хойш жинхэнэ эмч нарыг бэлтгэхээ больсон. Одоо Монгол улсад жинхэнэ эмч нар байхгүй болсон. Энэ бол Америк Ардчиллын авч ирсэн бүрэн хэмжээний сүйрэл, дампуурал. Агуу их Орос улсаас нүүр буруулж, дээрэмчин Америкийг 30 жил дагаж навсагсны гай.Хохь чинь усан тэнэг үхэр монголчууд!!!
2021-09-17
Зочин:
Өрхийн эмнэлгүүд бол мөн чанартаа эмнэлэг биш хүмүүсийн эрүүл мэндээр тоглодог, мөнгө угаадаг газар. Иймээс Монгол улсад өрхийн эмнэлгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.
2021-09-17
Urhiin emneleg bur hariltsan adilgui uilchilgee uzuulj bna. Tend ajillaj bui emch suvilagch narin ajil mergejildee handah handlagaas ih shaltgaalj bna.
2021-09-17