Зөвшөөрөлгүй баригдсан 15 гаражийг буулгаж байна
2021-09-16
Гэрэл зургийг MPA.MN

 

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 34 дүгээр байрны хойд талд нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй баригдсан 15 төмөр бетон болон тоосгон гаражийг буулгаж, газрыг чөлөөлж байна.

 

Чөлөөлсөн газарт авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хоёр талаараа явган хүний зорчих хэсэг бүхий хоёр эгнээ зам барьж өргөсгөхөөр төлөвлөжээ. Мөн тухайн орчимд шинээр гүүр тавих юм байна. Ингэснээр иргэд, оршин суугчид ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин
11-р хороололд байгаа гражуудыг буулгаад өгөөч
2021-09-17
Үнэн үг:
Нэг их гайхамшигтай ажил хийсэн юм шиг сүр үзүүлэх юм. Энэ бол бодлоггүй, төлөвлөлтгүй төрийн ард иргэдийн эсрэг хийж буй түрэмгийлэл мөн. Нийгэм олон түмний эрэлт хэрэгцээг урьдчилан харж, зохицуулалгүй урсгалд задгай тавьснаас иргэд өөрсдийн боломжоор машин техник, өмч хөрөнгөө хулгайчаас хамгаалах талаар хөрөнгө зарж хийсэг ажил. Төр анхнаасаа зохицуулаад өнгө үзэмж, гарц орц зай талбайтай юм хийлэгсэн бол өнөөдөр юу гэж өмч хөрөнгөө нураалгаж байх юм. Төр засаг ажил хийсэн болж, хойшоо сууж, доошоо малтаж, ард иргэд өмчөөрөө хохирч байгаа нь өнөөгийн бидний байж байгаа цариа мөн.
2021-09-16