БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Орхон аймагт ажиллаж байна
2021-09-16

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Орхон аймгийн ерөнхий төлөвлөлттэй газар дээр ирж танилцаж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын нийт хүн амын 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. Иймээс аймгийн удирдлагууд алслагдсан гэр хорооллын багуудыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 962 айлын Залуус хороолол төслийг хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг, нийгмийн бусад барилгуудыг барихаар төлөвлөж байна.

 

Мөн "Хашаандаа хаус" дэд хөтөлбөр, гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүргэх зорилт тавин ажилласан ба нийт 110 ажил хийж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Эх сурвалж: БХБЯ

Shuud.mn
Сонин хачин