Талибууд Панжшер рүү хүмүүнлэгийн тусламж илгээхээр шийджээ
2021-09-17

Афганистан саяхан хүлээн авсан хүмүүнлэгийн тусламжийг Панжшер муж руу илгээх шийдвэрийг талибууд гаргажээ.

RTA сувгийн мэдээлснээр, "Талибан" бүлэглэлийн шинэ засгийн газрын анхны хуралдаанаар Афганистанд саяхан ирсэн хүмүүнлэгийн тусламжийг босогчид үйл ажиллагаа явуулж байсан Панжшер муж руу илгээхээр шийдсэн байна. 

 

Эргэн сануулахад, өнгөрсөн мягмар гарагт "Талибан" хөдөлгөөний Засгийн газрын Гадаад хэргийн сайд Амир Хан Моттаки мэдэгдэл хийхдээ Афганистанд талибуудыг эсэргүүцэж байгаа ямар ч хүч байхгүй хэмээн онцолсон юм. Түүний өгүүлснээр, одоогоор тус улсад аюулгүй байдлын төвшин нэмэгдэж, хөрөнгө оруулалтын уур амьсгал ч сайжирч байгаа гэнэ. 

 

Наймдугаар сард Афганистаныг талибууд эзлэн авсанаас хойш "Талибан" хөдөлгөөний хяналтад ороогүй цорын ганц муж нь Панжшер байлаа. Энэ мужид "Панжшерийн арслан" хочит Ахмад Шах Масудын хүү Ахмад Масудын толгойлсон Үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн талибуудыг эсэргүүцэн, талибууд довтолсоны дараа олон өдөр ширүүн тулалдаан хийж байгаад ухарсан бөгөөд талибууд  бүх нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосон хэмээн зарласан ч зарим бүс нутагт тулаан үргэлжилж байгаа талаарх мэдээлэл гарсаар байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
МАНай МАНгарууд шиг нөхдүүд шүү
2021-09-18