Шведэд 75 метрийн өндөр модон цамхаг босгожээ
2021-09-17

Дэлхийн хамгийн өндөр модон цамхагуудын нэгийг Шведэд барьжээ. Тус улсын зүүн хойд хэсэгт байх Шеллефтео хотод "Сара" хэмэх модон өндөр барилгыг ашиглалтад оруулсан байна. Энэ цамхагийн өндөр нь 75 метр аж. 

 

Шведийн энэ цамхаг дэлхийн хамгийн өндөр модон цамхагийн хоёрдугаарт бичигдэхээр болж байна. Жагсаалтын нэгдүгээрт 85.4 метр өндөртэй Норвегийн Мьесторнет цамхаг бичигддэг юм.  Энэ хоёр цамхаг хоёулаа байгалийн цэвэр материалаар, дэвшилтэт технологиор баригджээ.

 

Шведийн "Сара" цамхаг нь эрчим хүчний хэмнэлттэй халаалт, хөргөлтийг хангах дулааны шахуургын системээр тоноглогджээ. Түүнчлэн 1200 кв.м талбай бүхий нарны зайнуудыг суурилуулсан бөгөөд эрчим хүчний хэрэглээг зохицуулах, хиймэл оюун ухаан дээр суурилсан системтэй аж. 

 

Хорин давхар энэхүү цамхагт музей, театр, номын сан, уран зургийн галерей, спа төвтэй зочид буудал, кофены газар нээх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин