Атлантын амьтны хүрээлэнгийн ихэнх горилл COVID-19 тусжээ
2021-09-17

АНУ-ын Атлантын амьтны хүрээлэнгийн 20 горилл мичний 18 нь коронавирусийн халдвар авчээ. Энэ талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, амьтнуудаас авсан коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд тэдэнд ханиалгах, нус гарах шинж тэмдэг илэрсний дээр хоолны дуршилгүй болсон гэнэ. Горилл мичнүүдээс авсан шинжилгээгээр дельта штамм дөрвөн тохиолдолд нь илэрчээ.

 

Амьтны хүрээлэнгийн төлөөлөгчдийн мэдээлснээр, амьтдыг моноклональ эсрэг биетээр эмчилж байгаа гэнэ. Түүнчлэн горилл мичнүүд хүнд халдвар дамжуулна гэсэн ямар ч баталгаа байхгүй, мөн амьтны хүрээлэнд ирж байгаа хүмүүс амьтдаас маш хол зайд байдаг гэж амьтны хүрээлэнгийнхэн онцолсон байна.

 

Амьтны хүрээлэнгийнхний үзэж байгаагаар амьтдад үйлчилдэг нэгэн ажилтан шинж тэмдэггүй өвдсөн үедээ гориллуудад вирус халдаасан байж болзошгүй гэнэ. Гэхдээ энэ ажилтан вакцинд бүрэн хамрагдсан, хамгаалалтын хувцастай байсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
manaid minjnees covid ilersen gesen ,nuguu heden mal maani eruul baigaasai, covidtoi malchnaas mald ni covid haldval yanaa.
2021-09-17
зочин:
аюул нүүрэлхнээ бурхан минь
2021-09-17