Сонгинохайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн гадна талбайг тохижууллаа
2021-09-17 14:18

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон Хот тохижилтын санхүүжилтээр хэрэгжиж буй Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байрлах 163 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил бүрэн дуусч ашиглалтад орлоо.

 

Тохижилт, угсралтын ажлыг Топ универсал констракшн ХХК дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд тохижилтын хүрээнд тоглоомын талбай, элсэн тоглоом, хөгжөөнт модон тоглоомууд, хүүхдийн тайз, үзэгчдийн суудал, сандал, сүүдрэвч, ногоон зүлэг зэргийг орчин үеийн стандартад нийцүүлэн цогцоор нь тохижуулсан юм.

 

Shuud.mn
Сонин хачин