Б.Пүрэвдорж: Тавантолгойн нүүрс тээвэр авлигад "идэгдэж" байна
2021-09-17

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгойн нүүрс тээвэр авлигын сүлжээнд “идэгдсэн” талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр “Тавантолгойд 18 000 машин нүүрс тээвэрлэдэг. Тэрний 6000 нь улиралд С зөвшөөрөл авдаг.  Энэ С зөвшөөрлийг авахдаа 6000 жолооч 1.8-2 сая төгрөгийн авлига төлдөг. Жолооч нарын үр хүүхдэдээ зориулах мөнгөнөөс авлигачид хулгайлж байна.

 

Цагаан хаднаас Ганц модны боомт хүртэл 25 км газарт 140 ам.доллароор тээвэр хийж байна. Нүүрсний үр ашгийг Монголын ард түмэн хүртэж чадахгүй, хэдхэн авлигачид халаасалж байна” хэмээн ярьж, Тавантолгойн нүүрс тээвэрт хуулийн байгууллагын шалгалт оруулах шаардлагатайг хэллээ.

Shuud.mn
Сонин хачин
Ард:
ОЛОН ЖИЛ УЖГИРСАН АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ.
2021-09-18
ажиглагч:
Машины зөрчлийн торгуулийг төлдөггүй энэ хүнд итгэх арга алга л даа...
2021-09-18
иргэн:
Зөв асуудал хөндсөн байна, чи зам тээврийн яаманд ажилладаг уу
2021-09-17
Зочин:
Энэ архичин үгийг хэн тоох вэ?
2021-09-17
иргэн:
Зөв асуудал хөндсөн байна, чи зам тээврийн яаманд ажилладаг уу