Э.Оюунболдын Аварга цолыг хурааж, С.Батсуурь Даян аварга боллоо
2021-09-17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Э.Оюунболдын Улсын аварга цолыг хураалаа. Э.Оюунболд 2019 оны баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, Улсын аварга цол хүртсэн. Гэвч тэрбээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болгосон юм.

 

 

Энэ шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Э.Оюунболдын улсын аварга цолыг хурааж байна. Ингэснээр 9-ын даваанд Э.Оюунболдод өвдөг шороодсон Улсын Аварга С.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж байна.

 

Мөн Э.Оюунболдод 8-ын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг  хүртэхээр болов.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
ч.хүрэлбаатар:
9 даваагүй байж цол чимэг нэмнэ гэж байхуу?тэгээд очиж очиж допинг хар шүү!?энэ балайд цол өгөх гээд байвал дампуу хар гэдэг цол яг таарна.
2021-09-19
Dr:
Batsuuri chin uuruu doping biz dee
2021-09-17