"Намрын ногоон өдрүүд"-д 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байна
2021-09-17

Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ. Цар тахлын энэ амаргүй цагт үйлдвэрлэгч, хэрэглэгчдээ дэмжих зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа.

 

 

15 дахь жилтэйгээ золгож байгаа тус арга хэмжээнд нийт 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн ур ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, цаг хугацаагаа зориулан бүтээсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаалж, иргэд олон нийтийн хувьд ч тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна.

 

 

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2021” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Салют байгаа юу?
2021-09-18