Дарангуйлагч Чаушескуг эхнэрийнх нь хамт хэрхэн цаазалж байв
2021-09-18

 

1989 онд Румынд тус улсын нүүр царайг эрс өөрчилсөн үйл явдал болсон юм. Энэ онд 25 жилийн туршид өөрийн замаар замнасан, социалист Румыний сүүлийн удирдагчийг түлхэн унагасан юм. Николае Чаушескуг түлхэн унагахад цус асгаруулсан бөгөөд түүнийг эхнэрийнх нь хамт цаазласнаар энэ явц өндөрлөв.

 

Николай Чуашеску Румыний ард түмний өмнө үг хэлж байгаа нь 


Румыний ирээдүйн удирдагч Николае Чаушеску тариачны гэр бүлээс гаралтай байжээ. Бага залуу насандаа капитализмын дарамтыг үзсэн тэрбээр коммунист намд элсэн, "улс төрийн шалтгаанаар" шоронд ч сууж байв.

 

Николай болон Елена Чаушеску 

 

1965 онд Николае Чаушеску Румыний Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу тус улсын бараг л нэгдүгээр хүн болов. Үүний дараагийн 20 гаруй жилийн тал дээр түүхчид харилцан адилгүй байр суурьтай байдаг. Зарим нь, энэ он жилүүдэд үй олноор хөнөөж, эдийн засгийг сүйрэлд хүргэсэн гэх бол нөгөө хэсэг нь харин ч эсрэгээр, улс орон өндийн боссон гэж үздэг байна. 

 

Чаушескуг тойроод нэг хүнийг тахин шүтэх үзэл утгаараа бий болсон байна. Түүнийг улс орныг удирдаж байх үеийг "Чаушескугийн алтан эрин", дарангуйлагчийг "Гэгээн бурхан", "Суутан" хэмээн нэрлэдэг байв.

 

Николае Чаушеску, Михаил Горбачев, 1985 он.

 

Түүнийг ийнхүү тахин шүтэж байх зуур улс оронд нь сүйрэл нүүрлэж байлаа. Гадаадын санхүүжилт байгаагүйн улмаас картын систем нэвтрүүлж, хүнсний бүтээгдэхүүн хүрэлцээгүй байв. Тиймээс 1989 оны 12 дугаар сард олон мянган хүн гудамжинд гаран жагсав.

 

Тимошоара хотын оршин суугчид ядуу зүдүү байдал, хууль ёс мөрдөгдөхгүй байгаа нь хэвийн үзэгдэл болсныг эсэргүүцэн жагссан байна. Уурлаж бухимдсан олон 71 настай хөгшин болон улс оронд ихээхэн нөлөөтэй байсан эхнэр Еленаг нь эрх мэдлээс зайлуулахыг шаарджээ.

 

Румыний цэрэг сүлдийг нь зүсэж авсан далбааны наана зогсож байгаа нь 

 

Өмнөх удирдагчдын л адил Чаушеску өөрийг нь огцрохыг шаардсан олон руу гал нээхийг тушаажээ. 

 

Гэвч нийслэлд танктай орж ирсэн арми энгийн иргэдийг буудахаас татгалзав. Хувьсгалыг зогсоох аргагүй нь илэрхий болж ирмэгц Николае болон Елена Бухарестаас нисдэг тэргээр зугтжээ. Гэвч тэд хол зугтаж чадсангүй. Тырговиште хотод тэднийг баривчлан, нэн даруй шүүв.

Бухарест хот дахь танкууд. 1989 оны 12 дугаар сарын 24

 

Шүүх хурал цэргийн ангийн байранд, 12 дугаар сарын 25-ны өдөр болжээ. Николае болон Елена Чаушескуг үндэсний эдийн засгийг сүйрүүлсэн, ард түмний эсрэг зэвсэгт бослого үйлдсэн, төрийн институтуудыг сүйтгэсэн, үй олноор хөнөөсөн хэрэгт буруутгав.

 

Николае  болон Елена Чаушеску нар шүүх дээр. 

Хоёр цаг орчим үргэлжилсэн шүүх хурлыг дүрс бичлэгээр буулган авч байжээ. Болсон явцыг шүүх хурал гэж нэрлэхэд хэцүү. Яллагч болон яллагдагчид шүүх хурлын туршид нэгнээ доромжилж байв.

 

Ялын тогтоол анхнаасаа л ойлгомжтой байв. Тэдэнд цаазын ял онооно. Мөн өдөр Чаушескуг эхнэрийнх нь хамт цэргүүдийн угаалгын газрын хананы гадаа буудаж, ялыг гүйцэтгэсэн байна.

Николае болон Елена Чаушескуг буудаж байгаа нь

Олон жилийн дараа, Румыний 12 дугаар сарын үйл явдлыг харилцан адилгүй л санан дурсцгааж байна. Энэ үйл явдал болсноор Румын улс Москвагийн уяанаас мултарсан гэж зарим нь үздэг бол нөгөө хэсэг нь тэр үеийг санаж, "хүчтэй удирдагч байсан" гэж харамсдаг.

 

Румынд явуулсан олон нийтийн санал асуулгаар, ойрын үед сонгууль болж Николае Чаушеску оролцсон бол санал өгөх байсан эсэх асуултад румынчуудын 40 орчим хувь нь түүнийг дэмжинэ гэж хариулжээ.

 

Энэ үйл явдлаас олон жилийн дараа хачирхалтай, бүр жихүүцэм гэмээр уламжлал энд тогтов. Дарангуйлагчийг эхнэрийнх нь хамт цаазалж байсан газар өдгөө жуулчдын очих дуртай газруудын нэг болжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
нээрээ коммунистуудад цэцэг өргөдөг ардчилсан улс хаа байна а
2021-09-19
Ugaasaa buudaagui kino nairuulga baisan shyydee
2021-09-19
zochin:
Ороот хамаагүй шүү дээ Баривчлаад хэд хоног болж байгаад гүйцэтгэсэн байх шүү дээ Шууд л бариайд буудсан гэж ойлгож болохгүй Хүн баригдсан хугацаандаа хувцас хунар өөрчлөгдөж болно шүү дэээ
2021-09-19
Майкл:
Баярлалаа..
2021-09-19
Чаушеску эхнэртэйгээ цуг алуулаагүй тухай, Баруун руу ТТГ-ын тусламжтайгаар зугтаж чадсан талаар нилээд их юм нэтэд англи хэл дээр байгаа юм байна. Олж үзье байз.
2021-09-18
Мөрдөгч Майкл-д:
Ажигч байна. Нээрээ энэ 2-н ороолт өөр байна
2021-09-18
Майкл:
Баярлалаа..
Майкл:
Буудуулсан хүмүүс нь өөр хүмүүс байна. Ороолтыг нь л хардаа..
2021-09-18
zochin:
Ороот хамаагүй шүү дээ Баривчлаад хэд хоног болж байгаад гүйцэтгэсэн байх шүү дээ Шууд л бариайд буудсан гэж ойлгож болохгүй Хүн баригдсан хугацаандаа хувцас хунар өөрчлөгдөж болно шүү дэээ
Мөрдөгч Майкл-д:
Ажигч байна. Нээрээ энэ 2-н ороолт өөр байна
Монголд болохоор цэцэг өргөөд бгаа
2021-09-18