COVID-19-тэй тэмцэж буй эмч нарт зориулан хөшөө босгожээ
2021-09-18

ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй эмч нарт зориулсан хөшөө босгожээ. Хөшөөний нээлтийн үеэр хотын дарга Сергей Собянин үг хэлэхдээ цар тахлын гол цохилт Оросын нийслэл дээр ирсэн хэмээн онцолсон байна. 

 

"Олон сарын туршид Москва хотын эрүүл мэндийн систем өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хотын бүхий л албад эрүүл мэндийн систем яг л цаг шиг ажиллаж, ямар ч доголдол гаргахгүйн тулд бүрэн дэмжлэг үзүүлж байгаа. Москвачуудыг хүнд үед эмч нар хэзээ ч тусламж үзүүлэхгүй, анхаарал тавилгүйгээр хаяхгүй гэдгийг мэдэрч байгаа хүмүүсийн талархлыг үүгээр илэрхийлж байна" хэмээн Собянин мэдэгджээ.

 

Мөн Москва хотод 1.5 сая гаруй өвчтөн эмчлэгдсэнээр эмч нар өөрөө өөрсдөдөө гол хөшөөгөө босгосон хэмээн Собянин онцолжээ.

 

"Энэ хөшөө бидний амьдралын нэн хүнд, хэцүү үеийг бэлгэдэж байна. Бид цар тахлыг ч, бусад хүндрэл, асуудлуудыг ч даван гарна гэдэг би итгэлтэй байна" хэмээн Собянин өгүүлжээ. 

 

Хөшөөг Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн санаачлагаар, Оросын Ардын зураач Салават Щербаковын загварыг нь гаргаснаар бүтээжээ. Хөшөөг хүрлээр бүтээсэн бөгөөд төв хэсэгт нь сувилагч, сэхээн амьдруулах эмч болон вирусийн эсрэг вакцин бүтээсэн судлаачийг дүрсэлсэн бол ард талд нь дэлхий, Оросын газрын зураг дүрслэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин