Шинэ Зеландаас аварга том оцон шувуу олжээ
2021-09-18

Шинэ Зеланд, АНУ-ын судлаачид 27-30 сая жилийн өмнө амьдарч байсан, өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдээгүй оцон шувууны төрлийн талаарх судалгааны нийтлэлээ Journal of Vertebrate Paleontology сэтгүүлд хэвлүүлжээ. Оцон шувууны чулуужсан олдворыг 2006 онд Гамильтон хотын залуу байгаль хамгаалагчдын клубын гишүүд олж байсан гэнэ.

 

Рентген туяагаар чулуужсан олдворыг судлаад эрдэмтэд мөхсөн шувууны араг ясны гурван хэмжээст загварыг гарган авсан байна. Ингээд араг яс нь өмнө нь шинжлэх ухаанд танигдаагүй, Каируку төрлийн төлөөлөгчидтэй төстэй ч тэднээс өндөр, 1.4 метрт өндөртэй, илүү урт хөлтэй шувуу болохыг тогтоосон байна. 

 

Ингээд энэ оцон шувуунд "waewaeroa" гэсэн нэр өгсөн бөгөөд энэ нь маори хэлнээс орчуулвал "урт хөлт" гэсэн утгатай аж. Энэ төрлийн оцон шувуу бусад төрлүүдийнх адилаар 27-30 сая жилийн өмнө амьдарч байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин