Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2021-09-18
Гэрэл зургийг MPA.mn

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст бороо орж, бага зэрэг сэрүүснэ.

 

2021 оны 09 сарын 18-ны 08 цагаас 20 цаг  хүртэлНутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар бороо орно. Салхи их төлөв баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин