Засгийн хууль зөрчсөн САЛЮТ
2021-09-18
Гэрэл зургуудыг MPA.mn

Баасан гарагийн орой Сүхбаатарын талбайд  түм түжигнэж, бум бужигнаж  хөгжим эгшиглэж, одод дуулж, салют буудуулж, Ерөнхий сайд зочилж, очсон түмний сэтгэлийг догдуулж, цөсийг хөөргөв.

 

Энэ бол Монгол Улсад шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулснаар эхэлсэн, өнөөдрийн Мэдээлэл харилцаа, холбоо технологийн газрын  100 жилийн ойн ёслолын ажиллагаа. Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг олон нийтэд дэвшүүлэн, стратегийн зургаан зорилтыг тодорхойлоод байгаа. Өнөөдөр олон нийт гар утас, интернэт ашиглаж, сошиалын үйл явдлыг цаг алдалгүй өөр өөрсдийн шугамаар хүлээн авдаг болсон. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрынхан “Цахим үндэстэн” болж байгааг бататгаж, ойн арга хэмжээгээ хуулийн хүрээнд олон нийтэд цахимаар хүргэж болох байлаа.  Гэвч олныг уриалан цуглуулж, хууль зөрчив.

 

Цар тахлын халдварын дэгдэлт өндөр энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, улсын баяр наадмаа ч цахимаар тэмдэглэж, аймгуудыг наадам зохион байгуулахыг хориглосон. Өнөөдөр Засгийн газар  энэ оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа. Өдөр  бүр 4000 шахам иргэн шинээр халдвар, өдөр бүр энэ аймшигт өвчний улмаас 10 гаруй хүн хорвооог орхиж байна. Энэ долоо хоногт цар тахлын халдвараар нас барсан иргэний тоо Монгол Улсын хэмжээнд 1000 давсан эмгэнэлт мэдээтэй.

 

 Эмч, эмнэлгийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, эмнэлгийн ор хүрэлцээгүй, хавсарсан өвчингүй ковид туссан иргэдийг гэрийн хяналтад эмчилж байна. Өвчтөнд эмч хүрэлцэхгүй, резидент эмч нарыг сайн дураараа ажиллахыг ЭМЯ уриалсааар байгаа. Басхүү зарим үйлчилгээний газруудын ажиллах хуваарийг 22:00 цаг болгох саналыг ч удаа дараа тавьж байна. 

 

Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдсэн  ч цар тахлын шинэ мутацилагдсан хувилбарууд гарч ирсээр байгаа ЭМЯ анхааруулж, гэрээсээ бусад газарт амны хаалтаа тайлахгүй байх, хүн хоорондын зай барих, олноороо цуглахгүй байх, үйл ажиллагаагаа нээсэн үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчийн 50 хувийг зааланд хүлээж авах, хичэээлийг 5/9-ийн танхим, цахим хосолсон сургалтаар явуулах гээд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн Засгийн газрын шийдвэр, журам ар араасаа гарсан.

 

Айлын найранд очсон иргэдээс халдвараар өвчиллөө, багш нар халдвараар өвчилсөн учир зарим сургуулиудыг цахимаар хичээлүүлж байгаа мэдээлэл өдөр бүр гарч, амны хаалтаа зүүж, олон нийтийн арга хэмжээ зохиохгүй байхыг Засгийн газар уриалсаар ирсэн. 

 

Үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагууд мэргэжлийн хяналт, цагдаа тасрахгүй ирж, шалгаж, хариуцлагын гэрээ нэхэж, хугацаа хэтрүүлсэн гэж хааж байгаа. Тиймээс ч зарим үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж чадахгүйд хүрч, хууль, хяналтынхны гэнэтийн шалгалтаас залхаж үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. 

 

Гэтэл шуудан холбооны ойн арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрөл өгсөн бол хариуцлагын гэрээ байгуулсан эсэхийг бүү мэд. Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн гэхээр зөвшөөрөлтэй арга хэмжээ болж таараад байна. Олныг цуглуулж, бөөгнөрүүлсэн ойн арга хэмжээ хичнээн хүний эрүүл мэнд, амь насаар хэмжигдэхийг  таашгүй.

 

Харамсалтай ч баталсан шийдвэр, журмаа Засгийн газар өөрөө зөрчиж, цар тахлын үеийн хуулин дээрээ гишгэлээ. "Өргөө" амаржих газарт дөнгөж амаржсан нялх биетэй ээжийг хүүхдийн хамт ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ халат, гэрийн шаахайтай нь хүйтэн машинд суулган авч явсанд иргэд бухимдаж, нэгдүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийснээр У.Хүрэлсүх Ерөнхий сайд улс төрийн шийдвэр гарган огцорсон. 

 

Харин төрийн тусгай хамгаалалт дор, зохион байгуулалтайгаар ой тэмдэглэж, олныг цуглуулж салют буудуулсан эрх баригч хүчин МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд  өөрийн хүсэлтээрээ огцрох улс төрийн зориг гаргах эсэхийг харъя.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Kovid odoo bur nemegdee oorsdoo zorchood shou ene butehgui ogtsorvol taarna
2021-09-19
зочин:
Оюунэрдэнээ зүгээр огцор. ард түмэн чинь үхээд дууслаа. чонцгой комисс 10 хүн цуглаж болно зай барь гээд хүүхдүүдийн хичээл сургалтыг хүртэл 2 хувааж байхад попроод малийгаад 10 мянгаар нь цуглуулаад халдвар тараах нөхцөл бүрдлээ. амарсайхан ХӨСҮТ дээр очоод эмнэлгийн удирдлагуудыг загнаад энэ бол амархан зохион байгуулалтын асуудал гээд байсан өөрөө зөвшөөрөл өгсөн байна. энэ асуудалдаа та огцроод барахгүй, эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. сөрөг хүчин гэж юмнууд байна уу цаашлаад улсын их хурлыг тарааж, дахин сонгууль явуулах хэрэгтэй. ерөнхийлөгч байна уу? ард түмнийхээ төлөө дуугарах хэрэгтэй
2021-09-19
zochin:
chun amiin eruul mendiin esreg chaldvar ,virus taraagch Ouuyerdene ogchorrr
2021-09-19
zochin:
chun amiin eruul mendiin esreg chaldvar ,virus taraagch Ouuyerdene ogchorrr
2021-09-19
Оюун-Эрдэнийг огцруулъя
2021-09-19
Kkk:
Гутамшиг.
2021-09-19
Зочин:
Энэ сайтуудын нэг муу тал нь ДАНДАА ХАР МУУ мэдээ.Зөвхөн нээлтийн үеийн 500гаруй хүний зургийг оруулаад л СЭВЭХ .Энэ чинь хоцрогдсон.Үүний цаана энэ салбарын залуусын ямар их зүйл бүтээснийг юу хийхийгээ танилцуулж байгааг хараад биччих,хүний ажилд урам хайрлах сэтгэлгүй зөвхөн л муулах.Парк дээр очиж үзээгүй байж залуус масктай гараа ариутгаад л орж байсан.Харин ч зохион байгуулалт гайгүй байсан шүү. төрийн үйлчилгээг цахимаар чи өөрөө авч л байгаа үхэх хүртлээ авах л байх. Залуус цахим шийдлүүдийнхээ танилцуулгаа олон ТВ-р нэвтрүүлж байна. Ядаж түүнийг нь үз сонс.Улс орноо хөгжүүлье,залуусаа дэмжье гэсэн Ерөнхий сайдыг огцор гэхээсээ дэмжихгүй бол хүн муулахаа боль.Төрөө зүхэх хүн муулах өөрсдийн чинь ажил амьдрал сайнгүй л байх.Санаа зөв бол Заяа зөв гэдгийг санаж яваарай даа
2021-09-19
Зочин:
Бэрийн боловсролгүй гар
2021-09-19
Яахлээрээ ингэж мангартацгаачихдаг байна аа, дээр дооргүй...
2021-09-19
100 % популист. ЕС л биш. Мал, дээрээс нь жул мал.
2021-09-18
Мал байсан ...
2021-09-18
зочин:
хайраа илчилсэн салют гээ биз дээ
2021-09-18
Зочин:
Цагаан сар, наадмын үед вакцинжуулалт хэдэн хувьтай байлаа.Энэ ЗГ Эрүүл мэндийн яамнаас вакцинаа тариулаач гэж их гуйсанг бүгд л мэдэж байгаа. Өнөөдөр хэдний өдөр билээ.Вакциныхаа 2 дахь тунгаа тариулсан, 3 дахь тунгаа хийлгэсэн,хийлгээч гэж бас ЗГ-с гуйгаастай.ЗГ-с хийсэн ажлаа хийх ажлаа л суртчилж байна. Сүхбаатарын талбайд Номын баяр,Төв цэнгэлдэхэд Намрын ногоон өдрүүд,Мишээлд Барилга экспо болоод иргэд бас л халдвар хамгааллаа сахиад явж байхад ганцхан Цахим үндэстнийг сэвж байгааг харахаар ЗАХИАЛГАТ СЭВЭЛТ бололтой
2021-09-18
Ээж х:
Сумын манаач одоо зайд.
2021-09-18
иргэн:
халдвар авсан өрхийн эмнэлэг очихоор үзэхгүй утас өгсөн 3 өдөр залгав авахгүй юм.Арай дэндүү юмаа!Ийм бхад шоу хийгээд ядарсан иргэдээ доромжлоод басаад, ажилгүй 2 жил болсон эм авах мөнгө алга!!!!!
2021-09-18
zochin:
Er-u saidad burui gvi ajilaa khiig ta nar oriloldood O-g ogtsruulbal bvr doloon dor kommunist saidtai bolno biz ene said chini MAH dotroo arai ardchilsan shinjtei zaluisag khvn
2021-09-18
ДУРААР ДУРГИХ ДАРГА НАР ЗАЙЛАА
2021-09-18
ДУРААР ДУРГИХ ДАРГА НАР ЗАЙЛАА
2021-09-18
Зочин:
Мэдээлэл холбооны салбар бол нийгмийн баялаг бүтээдэггүй,бусдын бүтээсн нийгмийн баялагийг цусладаг үйлчилгээний нэг л салбар. Монголд үйлчилгээний салбар биш, нийгмийн баялаг бүтээдэг аж үйлдвэр, хүнд үйлдвэр, уул уурхай, машин үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн салбарт л Засгийн газар хамаг анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү дээ. Эндээс үзэхэд Монголын Засгийн газар тэнэгүүдээр дүүрчээ. Хохь чинь усан тэнэг үхэр Монголчууд!!!
2021-09-18
z:
оюунэрдэнийн зүүн талд номин сайд сууж бна шд хар масктай хамтрн зохион бгуулагч нь биздээ
2021-09-18
Энэ сдаа одоо согтуу бн ш дээ. Гэдийцэн унтаад 2 хүүхэнтэй бас айн?
2021-09-18
Одоо та нар щовидтой эвлэрч амьдарч сур. Юу ч хэлээд нэмэргүй.. та нар бол цагаан цаас түүн дээр юу ч бичиж болно. Угаасаа мунхаг ард түмэн өвдөөд үхэцгээнэ л биз. 10 хүн зогссон ч алалцаж байдаг дуракууд гэдгээ ойлгоцгоо оркуудаа.
2021-09-18
Ёрөнхий сайд та 100 хувь огцрох болзлоо хангасан бна ямарч тэнэг хүн ойлгохоор
2021-09-18
ийм ард түмнийг тохуурхсан ерөнхий сайд үг дуугүй огцрох ёстой уучлалт гуйж тэнэгтэв дэ
2021-09-18
Зочин:
Маш буруу шоу хийлээ дээ
2021-09-18
zochin:
хүн доромжилхоо болиочээ оруулахдаа паркруу бол вакцины гэрчилгээ үүүдэн дээр шалгаж оруулж бна лээ шдээ хүн болгоныг утас регистер бүртгүүлж оруулж бна лээ шүү тэгж короно тархаар нөхцөл бхгүй л бна лээ дээ угтаа бол бүгд масктай л бна лээ шдээ тэгээд 65хувь бас хүүхдүүдээ вакциндсан биздээ
2021-09-18
Зочин:
Улсын наадам 100 жил хийгээгуй мортлоо шоу хийгээд байж болох уу хариуцлага тооцох нам хун бна уу
2021-09-18
унэнхуу:
Энэ олон шоу агра хэмжээгээ болиоч дээ юун шоу вэ онцгой комиссын шийдвэр яасан вэ номын баяр энэ шоу бол дэмий овчлол маш их боллоо 10 хонгийн дараа угшил ур дун нь харагдана хийсэн хумууст нь хариуцлага тооцоо
2021-09-18
Хүмүүс чинь ковидоор үхээд дууслаа арга хэмжээ аваач ерөнхий сайдаа ковид туссан хүн бүгдийг эмнэлэг бараадуулаач ийм удирдлагтай байх гэж дэ
2021-09-18
ard tumen:
chaldvar taraagch Ouunerdeniig zailuul !!!Ydaj chuuchduudee ovduulmeergui bna. emnelgiin salbaraa buur orovdchichloo chelech ch ug oldodggui!! ESaid ogchorr
2021-09-18
ОЮУН-ЭРДЭНЭ БОЛОР-ЭРДЭНЭД ХАЙРАА ИЛЧИЛЛЭЭ.
2021-09-18
Х:
Оюулзагана өөрөө мааниа уншуулчлаа да,
2021-09-18
Unen hog yumaa
2021-09-18
111:
манай сайтууд арчуугуй юм аа… оглоо бсан мэдээнуудээ устгаад наасан?
2021-09-18
zochin:
chaldvar taraagch Ouunerdeniig zailuul !!!Ydaj chuuchduudee ovduulmeergui bna. emnelgiin salbaraa buur orovdchichloo chelech ch ug oldodggui!! ESaid ogchorr
2021-09-18
zochin:
chaldvar taraagch Ouunerdeniig zailuul !!!Ydaj chuuchduudee ovduulmeergui bna. emnelgiin salbaraa buur orovdchichloo chelech ch ug oldodggui!! ESaid ogchorr
2021-09-18
ALAN HYDAGCH ZASAG OGTSOR GARCH JAGSI
2021-09-18
SOS:
ЮУН НААДАМ ЮУН ШИНЭ ЖИЛ ГЭЖ БОЛЖ ДЭЭ...
2021-09-18
Ерөнхий сайд нь өөрийнхөө гаргасан шийдвэрээ зөрчөөд хэнэгчгүй сууж байхад. Хөл хорио гэж ярихаа болиороо.
2021-09-18
Хүн эрх чөлөөтэй амьдрах чинь нэг ёсны дархлаагаа хамгаалах эмчилгээ юм шүү дээ, Ковидоос айх тусам улам тусах боломж нь их болж байгаа шүү. Тэр хөдөө хээр малчидад тохирсон ЦАГААН САР мэтийн баярыг харин огт хийхгүй байсан нь хотынхонд лав сайн зохицож хамгаалалт болдог юм билээ
2021-09-18
Ган:
Оюунэрдэнэ өөрөө харилцаа холбооны зохицуулах гзрын дарга найз хүүхнээ эрхлүүлэхийн тулд ийм арга хэмжээ зохиож, олон хүнд халдвар тарааж, хэдэн саяар салют буудуулав.
2021-09-18