Өмнөговь, Дундговь аймгийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана
2021-09-18

 

Өмнөговь болон Дундговь аймгийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Тодруулбал, Covid-19 халдварын  нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймагт есдүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны есдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон.

 

Тус шийдвэр гарсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Даланзадгад сум" чиглэлийн үйлчилгээг есдүгээр сарын 17-25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоохоор болжээ. Мөн “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Мандалговь сум”, “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Сайхан овоо сум" чиглэлийн үйлчилгээг маргаашаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлана гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

Shuud.mn
Сонин хачин
h:
huts maluudaaa haah bol haana harin zadgai talbain togololt ywna genevvvv
2021-09-19
Zovhin:
Ardiin namiin darga gargasan jurmaa zorchij boldog bol ard irged bas boloshdee bolono. Zorchij bolonoo
2021-09-18