Улаанбаатарт 16 хэм дулаан, бороотой
2021-09-19

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

 

2021 оны 09 сарын 19-ний 08 цагаас 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин