Швейцарь улс маргаашнаас шинэ журам мөрдөхийг монголчуудад анхаарууллаа
2021-09-19 10:29

Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас коронавируст халдварын тархалтыг бууруулах зорилгоор хилээр нэвтрэхтэй холбоотой шинэ журмыг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс мөрдөж эхэлнэ.

 

 

Энэ журмын дагуу коронавируст халдварын эсрэг тархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаагүй, эсвэл өмнө нь халдвар аваад эдгэснээ нотлох гэрчилгээгүй бүх иргэд Швейцарт зорчихдоо ковидын шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай. Энэ иргэд хилээр нэвтэрснээс хойш 4-7 хоногийн дотор халдварын шинжилгээг төлбөртэйгээр дахин хийлгэж, хариуг тухайн кантоны холбогдох байгууллагад хүргүүлнэ.

 

Мөн тус улсын хилээр агаараар болон газраар зорчин ирэх 16-аас дээш насны бүх иргэд ОРОХ ХУУДАС зайлшгүй бөглөх бөгөөд тухайн иргэний мэдээлэлд үндэслэн журмын хэрэгжилтэд хяналт тавих зохицуулалттай. Давтан шинжилгээ өгөөгүй, орох хуудсыг дутуу бөглөсөн иргэдийг 100шв.франкаас 200шв.франк хүртэл торгохоор байна.

 

Иймд иргэд Та бүхэн тус улсын хилээр нэвтрэхдээ орох хуудсыг бүрэн бөглөх, халдварын эсрэг тархлаажуулалтад хамрагдаагүй, эсхүл өмнө нь халдвар аваад эдгэснээ нотлох гэрчилгээгүй тохиолдолд шинжилгээний сөрөг хариутай байх, хилээр нэвтэрсний дараа давтан шинжилгээ өгөх шаардлагатайг анхаарна уу.

 

Женев дэх Монгол Улсын ЭСЯ

Shuud.mn
Сонин хачин