Б.Мөнхбаатар Мөрөн сумын төлөвлөлтүүдийг тодорхой болгох чиглэл өглөө
2021-09-19

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ажиллаж байна. Мөрөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй газар дээр нь танилцаж, газрын доорх ертөнц, дэд бүтцийн асуудал, газар нутгийн гидргеологийн судалгааны асуудлууд, газар олголтын асуудлуудыг тодрууллаа.

 

 

Мөрөн сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2016 онд АИХ-ын тогтоолоор батлагдсан. Уг тогтоолоор Мөрөн сум зүүн тийш хөгжих ерөнхий төлөвлөгөөтэй аж. Гэвч Мөрөнгийн зүүн тал Түнэл сумын газар нутагт багтдаг бөгөөд иргэдэд төлөвлөгөөгүйгээр газар олгож байгааг аймгийн удирдлагууд хэллээ. БХБ-ын сайдаас аймаг, сумын хоорондын уялдаа холбоог сайжруулж, усны нөөцийн судалгааг нарийвчлан гаргах, төлөвлөлтүүдийг тодорхой болгон чанд мөрдөж ажиллах талаар холбогдох албаныханд чиглэл өгөв.

 

 

Барилга, хот байгуулалтын сайдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сайдын зөвлөх Б.Бямбажав, БХБЯ-ны Газрын дарга Д.Баярсайхан, Э.Ганхүү, Г.Цогтсайхан болон Барилгын хөгжлийн төвийх захирал Ц.Амарсанаа нар багтаж байна.

Shuud.mn
Сонин хачин