Шинээр 2777 тохиолдол батлагдаж, 20-80 насны 12 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн мэдээллийг гаргалаа.
Өнөөдөр шинээр 2777 тохиолдол батлагдаж, 20-80 насны 12 хүн нас барлаа. Шинээр илэрсэн халдварын 1357 нь Улаанбаатарт, 1417 нь орон нутагт бүртгэгдлээ. Эмнэлэгт 21 391 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 371 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 12764 хүний бие хөнгөн байгааг мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ