Хуулиа дээдэлсэн иргэд буруудаж, хариуцлага алдсан эрх мэдэлтнүүд зөвдөв
2021-09-20

 

Шуудан харилцаа холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд болсон “Цахим үндэстэн” ёслолын ажиллагаа  Сүхбаатарын талбайд  урлагийн тоглолт, олны цугларал дунд нижгэр болж хориотой өдрүүдийн хүлээсийг тайлав.

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн энэ үед хүн хоорондын зай барих, амны хаалтаа гэрээсээ бусад газар тайлахгүй байх,  бөөгнөрөл үүсгэхгүй байх, цар тахлын халдвараас сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөө алдагдаж хууль зөрчигдсөн олон нийт бухимдаж, эрх баригчдыг баталсан хуулиа мөрдөхийг шаардан шүүмжлэв.

Цар тахлын халдвараар нас барсан иргэдийн тоо 1000 давж,  мутацилагдсан хувилбар  шинээр үүсч, цаашид нөхцөл байдал хэрхэх нь тодорхойгүй байгааг ЭМЯ анхааруулж, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг 22:00 цаг хүртэл богиносгох саналы Засгийн газарт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Хариуцлагын гэрээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлчилгээний газруудад хууль хүчний хяналт өндөр, цагийн хуваарь хэтрүүлэн ажиллуулсан бол, 50 хүртэл хувиас дээш үйлчлүүлэгч авсан бол зөрчил гаргасан гэж шийтгэл хүлээлгэн, хааж байгаа.   Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн ажиллаж байгаа бизнес эрхлэгчдэд мэргэжлийн хяналтын гэнэтийн шалгалт  дарамт учруулсаар ирсэн.

 

Харин хуулийг зөрчсөн баасан гарагийн бөөгнөрлөөр хичнээн хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч, коронавирусийн халдвар хэр хэмжээгээр тархах вэ?  Хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт хариултгүй үлдэв.

 

Учир “Цахим үндэстэн” арга хэмжээнд оролцсон талаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай улсын эдийн засаг дөрөв, тавдугаар сард  хасах бланс руу орж, улсын төсөв 23 хувиар тасалдсан амаргүй цаг үед бид ажиллаж, амьдарч байна. Вакцинжуулалт 60 хувьд хүрсэн улс орнууд гадаа талбайн арга хэмжээгээ нээлттэй болгосон” хэмээн тайлбарлав.  Ингэснээр нь хуулиа зөрчиж, бөөгнөр үүсгэсэн эрх мэдэлтнүүдийг шүүмжилсэн иргэд буруудаж, хариуцлага алдсан эрхмүүд зөвдөх нь.  

 

Гадаа талбайн арга хэмжээ зохион байгуулахад бөөгнөрөл үүсгэх ч хориотойг  журамласан байгаа. Шуудан, харилцаа холбоо үүсэн байгуулагсаны 100 жилийн ойн арга хэмжээг Сүхбаатарын талбайд нээж болно. Тэнд “Номын баяр”, дүүргүүдэд “Алтан намар” ургацын баярынн үзэсгэлэн худалдаа явагдаж байгаа. Гэхдээ эдгээр арга хэмжээнүүдийн үеэр бөөгнөрөл үүсээгүй,  журмын дагуу явагдаж, хүн хоорондын зай барьж, маскаа зүүж байгаа.

Баасан гарагийн бөөгнөрөл бол “Цахим үндэстэн” арга хэмжээндээ бус урлаг соёлын тоглолт болж, залуусыг уруу татан шоу цэнгээн өрнүүлж, бөөгнөрөл үүсгэн хууль зөрчсөндөө асуудлын учир байсан билээ.

 

Мэдээж, амралтын өдрүүдэ сошиалаар өрнөсөн шүүмжлэл үргэлжилж, өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдэл хийх байх. Гэхдээ сөрөг хүчин цөөнхийн бөөн, парламентад хоёр дараалан үнэмлэхүй олонхиор эрх барьж байгаа МАН-ын дэргэд бяр дутсаар ирсэн.

 

Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн Засгийн газрын тэргүүн бус. МАН-ын даргын хувьд УИХ дахь МАН-ын бүлгийг удирдаж, чиглүүлнэ. Тиймээс өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд төр засгийг  эрх мэдэл шилжсэн. Түүнийг үг бол "хууль". Харин хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байхыг шаардсан иргэдээ буруутгаж, эрх мэдэлтнүүдээ хамгаалах үүрэг Л.Оюун-Эрдэнэд байхгүй. Тиймээс бөөгнөрөл үүсгэсэн эрх мэдэлтнүүддээ хариуцлага тооцохыг шаардаж байна.

 

Сүхбаатарын талбайд очсон хүүхэд залуусыг буруутгах бус, урлаг соёлын арга хэмжээ, шоугаар уриалан дуудсан эрх мэдэлтнүүд алдаагаа хүлээж, хариуцлагаа үүрэх ёстой.

 

Харин цаашид гадаах болон дотор арга хэмжээг нээлттэй явуулах бол журамдаа өөрчлөлт оруулж, олон нийтэд мэдээлснээр төрийн ажил хэвийн горимондоо орно.

Төр түвшин, түмэн олон амгалан байг.  

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Хятадаас баахан дрон авч наадахаар эдийн засаг сэргэдэг юмуу 9өө . Ааш аягаа олж ядсан төсвийн мөнгөөр туйлж шоудаж нэр нүүр олж авах гэсэн МАНын маягтай 2 хүүхний хөлд олон нийт чирэгдлээ. 2 маягтай хүүхний гайгаар олон хүн шинээр халдварт өртөж ядарч зүдэрч сүүлийн хүчээр чармайж буй эмч амнэлгүүд сөхрөхнээ Яг одоо гэхэд 2 мянга гаруй хүн хүндээр өвдөж амь нас нь дээсэн дөрөөн дээр байна
2021-09-20
яджыхад пастор байхдаа яахав
2021-09-20
попчидыг соли болоогүй юу. Иргэд чинь тэнэг шийдвэрүүдээс чинь болж баларч байна. Цар тахлын үед иййм шийдвэр гаргах ч гэж. Монгол Улсад төр. засаг байна уу, энэ попорсон залуучуудаа солиочээ МАН
2021-09-20
Популист, амьдралын туршлагагүй, жул, пацаан, мэдрэл муутай ЕС аваачээ МАН аа! Эдийн засаг, улс орон, иргэд сөхөрч дууслаа!
2021-09-20
Төсвийн буюу иргэдийн татварын мөнгөөр том том үр ашиггүй шоу хийж Болррэрдэнэ Номин гэдэг МАНын ганган хүүхнүүд нэр нүүрээ өсгөж нэр хүнд олж авах гэж тахлыг ч үл тоон маяглаж байгааг мэдэхгүй хүн алга гэж. Төсвийн өчнөөн мөнгөөр Хятадаас худалдан авалт хийснээ эдийн засгийг сэргээсэн гэж улаан цагаан хэлэхнээ. Маягтай аргаа олж ядсан балай хүүхнүүдийн хөлд ядарсан амч иргэд зовох болтой
2021-09-20
МАНын бодлого бүрэн дампуурсаан. Улс орныг сөхрүүллээ. Халдвар тархсан үeийн бодлого үйл ажиллагааг засгийн газар үндсэндээ унагаалаа. Эрүүл мэндийн салбар эцсийн хүчээ шавхан тэмцэж байхад бусад салбар сайдууд нь эмч эмнэлгүүдэа хорлох ажлыг гардан хийж байна. Энэ яавч зөв биш. Иргэд ч чадлынхаа хэрээр тамцэж байгаа. Халдварын үeийн хөрөнгө мөнгөний зарцуулалт тайлан ил тод биш байгаа нь энэ засагт итгэх итгэлийг үгүй хийсэн . Засгийн газар өөрсдийгөө өөрсдөө хорлрчихоод дандаа иргэдрүү хуруугаараа заадаг 1 муухай зуршилтай сэтгэцийн гажигтай болсон ядахад. Иргэдийг элдэв шоугаар сатааруулах аргад шилжиж буй нь аймшигтай мунхрал ба хорлонтой ажил боллоо. Номин сайдаа та шоучин сайд нэр авах гээгүй бол аоай өөр болоосой гэж
2021-09-20
зочин:
хөл хорьсон хохироогүй л цугалж байгаа биз дээ харин ч залуус масктай банйа шагнал гаруудахад маскгүй үнсэлдээд л байсан биз дээ сайдыг дэмжинэ одоо эдийн засгаа дэмжих цаг болсон
2021-09-20
1000 жил:
Монголчууд шуудан өртөө улаааг 1000 жилийн өмнө нэвтрүүлж Ази Европын хооронд 2 долоо хоногт захидал хүргэж байсан. Хүргэсэн захидлууд нь музейд хадгалаастай байхад. Хэн нь энэ их түүхийг балуурдаж 100 жил гэж орилно вэ?
2021-09-20
Зочин:
За боль юу гэж иргэд буруудах вэ дээ ийм их овчлолтой уед ингэж шоу хийх хэрэггуй дээ хол хориог багасгах хэрэгтэй бна шуу дээ
2021-09-20