НӨАТ: 3 сая төгрөгийн хоёр, 1,5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо
2021-09-20 08:43
Гэрэл зургийг архиваас...

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнгөрсөн ням гарагт явагдлаа. Өнгөрөгч наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудаас азтан шалгаруулсан юм. Наймдугаар сард нийт 54 сая 534 мянга 718 баримт хэвлэгдсэнээс 34 сая 464 мянга 352 баримт бүртгэгджээ.

 

Үндсэн сугалааны дугаарт 78960991 тоо таарсан ба сугалаагаар

  • Сүүлийн 3 орон таарч 30,000 төгрөгийн азтан - 31008

  • Сүүлийн 4 орон таарч 100,000 төгрөгийн азтан - 3134

  • Сүүлийн 5 орон таарч 500,000 төгрөгийн азтан - 319

  • Сүүлийн 6 орон таарч 1,500,000 төгрөгийн азтан - 24

  • Сүүлийн 7 орон таарч 3,000,000 төгрөгийн азтан - 2 тус тус тодорсон бол

  • Найман орон таарвал 20 сая төгрөгийн азтан - тодорсонгүй

 

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байсан ба 75392911 тоо таарсан ч СУПЕР азтан тодорсонгүй.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Ene neg sugalaa ene ter gej hudlaa irgediig huurahaa boli! 10 Noat aa erguulen avmaar baina!! Uhseniih ni sugalaa er ni hudlaa luivar hiihee boli!
2021-09-20