ФОТО: Алтан намрын ЗУРАГЛАЛ
2021-09-20
Гэрэл зургуудыг MPA агентлагийн гэрэл зурагчин Д.Занданбат

Нэг л өглөө байгаль дэлхий номин ногоон өнгөө гөвж, модод алтан шаргал, улбар шар, час улаан навчаар солонгорон туяардаг нь алтан намрын улирал.

 

Намрын дунд сарын шинийн 15-ны өлзий билэгт сайн өдөр шинэ долоо хоногийн ажлын өдөр тохиолоо. Алтран туяарах Богд уул, долгиотон мяралзах тунамал Туул,  шаргал навчсаараа гангарах гудамжны модод өглөө ажилдаа яарсан, автобус хүлээсэн, түгжрээнд гацсан нийслэлчүүдийн сэтгэлийг догдлуулсан гэж итгэнэм.

 

Тун удахгүй намрын дунд сарын 17 тохиох гээд энэ долоо хоногт гал голомтоо бадраах залуу хосууд завгүй байгаа. Хичээлийн шинэ жил эхэлж оюутнууд биесээсээ зунжин холдсон оюутнууд зарим нь ургац хураалтад, зарим нь хотын гудамжинд хөгжилд, нам жим байсан хотод дуу хуур, хөг нэмж байна.

 

Ингээд уншигч та бүхэндээ MPA агентлагийн гэрэл зурагчин Г.Занданбатын гэрэл зурагтаа буулгасан НАМРЫН ӨНГӨ зураглалыг хүргэе.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин