КОВИД-19: Шинээр 2851 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн статистик мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2851 тохиолдол батлагдаж, 5211 хүн эдгэжээ. Шинээр илэрсэн халдварын 1683 нь Улаанбаатарт, 1168 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн энэ өдөр халдварын улмаас 40-80 насны 11 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1046 боллоо. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 21 532 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 367 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ