Н.Сувд: Хуулийн дагуу музей, цогцолбор барихад юу нь болохгүй байгааг ойлгохгүй байна
2021-09-20 11:33
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд Жуковын талбайн газрын асуудлаар мэдээлэл хийлээ. "Саран ээж" нийгэмлэгийн Удирдах зөвлөл, Хяналтын албаны хүмүүсийг танилцуулав. 

 

-Олон хүүхэд төрүүлсэн ээжид улсаас одон гардуулж, хүүхдийн тэтгэмж өгөхийг дэмжсэн. Олон хүүхдээ сайхан хүмүүжүүлсэн ээжүүдийг тодруулж, тэдний туршлагыг нийтэд түгээн дэлгэрүүлье гэсэн зорилгтой манай нийгэмлэг байгуулагдсан. Энэ нийгэмлэгийн зорилго үр хүүхэд, хань ижлийнх нь зорилгод нийцсэн байжээ. Үр хүүхдүүд нь ээжийгээ баярлуулах гэж сэтгэлийг нь догдлуулдаг. Тэндээс амьдралын баяр баясгаланг мэдэрдэг. 

 

2001 онд "Ээж" музейг байгуулахаар болж, тогтмол сурталчилгааг хийж байх байртай болох санаачлага гарч яригдсан байна. Хөдөлмөрийн баатар агсан Л.Түдэв гуай "Ээж" музейн төсөл бичиж, гавьяат архитекороор зургийг нь гаргуулжээ. 2002 онд газрын асуудал шийдвэрлэхээр хотын захиргаанд санал тавьжээ. Тэр үед  "Бридж" групптэй гэрээ байгуулж, музей байгуулах зөвшөөрөл авчээ. 

 

2007 онд Баянзүрх дүүргээс хуулийн дагуу дөрвөн компани газар олгохоор болжээ. Улмаар уг газарт 13 давхар орон сууц барихаар хотын захиргаанаас шийдвэр гарчээ. Бидэнд ямар нэг дүрэм журам зөрчиж энэ газрыг аваагүй гээд, хоорондоо зохицох санал гаргасан. Өндөр байшингийн ард хоёр давхар байшин барихгүй гэж үзсэн байна. Тиймээс өндөр байшингийн урд хоёр давхар байшинтай музей барихаар болжээ. 

 

Ингээд хамтарч ажиллах гэрээнд газрын үсэг зурсан. Уг газарт дулаан цахилгаан, халуун усны шугам гээд их хөрөнгө, хөдөлмөр орсон. Гэтэл ковид  гараад хоёр жил болсон. Эцэст нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ газарт өндөр орон сууц барих зохимжгүй байна. Хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэг байгуулъя" гэсэн чиглэлийг хотын захиргаанд өгсөн. Бид энэ шийдвэрийг баяртай хүлээж авсан. Бид хамтарч ажиллаж байгаа компанитай уулзсан. Бид төслөө дахин шинэчлэх боломжгүй, харин гаргасан зардлаа яах вэ гэдэг асуудал тавьсан. Төслөө хэрэгжүүлэх итгэлтэй найдвартай компани байвал туслаач гэсэн саналыг тавьсан. "Ээж" музей төслийг хийх "Мөнхийн сайн санаа" компанитай уулзаж байна. Ингэхдээ ухсан газрыг граж болгож, спорт комплекс барьж өгье гэсэн. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугчдын 80 гаруй хувь нь зөвшөөрсөн. Бид одоо юун нь болохгүй байгааг ойлгохгүй байна  хэмээв. 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
бөхчүүд, гавьяатууд төрийн өндөр хишигт мөргөөд, ард түмнэ сэтгэлийн цэнгэл эдлүүлэх үүргээ биелүүлээд явж байх хэрэгтэй!!! Саяхан АЖ Чимдцэеэ салалтаараа нэг хэсэг дуулиан, шуугиан болгосон, Одоо Сувд, ёооё үнэхээр зархаж байна шүү энэ буруу зөнөсөн хөгшчүүлээс
2021-09-21
Зочин:
Н.Сувд гуай болиосой. Цэцэрлэгт хүрээлэн тэр музейгээс чинь чухал шүү дээ. АРАЙ Ч ДЭЭ
2021-09-20
Зочин:
ХАР ХЭЛ АМАА БИЛҮҮДЭГСЭД АМАА ТАТАЦГАА! МОНГОЛД ЮМ ХИЙЖ БҮТЭЭСЭН НЬ БУРУУТДАГ БОЛСОН ЦАГ. ГЭХДЭЭ АЙХГҮЙ ХИЙГЭЭД ДУУСГА. ДАРАА НЬ ЭНЭ ГӨЛӨГНҮҮД БҮГД ЧИМЭЭГҮЙ АЛГА БОЛНО. ОДОО БОЛ СООТОН ЧИХТ ЧИМЭЭНЭЭР, СОХОР НОХОЙ ДҮЙВЭЭНЭЭР ГЭГЧИЙН ҮЛГЭР Л БОЛЖ БАЙНА.
2021-09-20
Иргэн:
Энэ хэлээ хазсан ,тэтгэвэрийн хөгшин Н.Сувд гэгч одоо юу дутлаа гэж энэ газарын наймаа хийж явдаг байна аа! МАН ын хулгайчууд энэ Сувдад тийм их өртэй л юм байхдаа.!!
2021-09-20
Зочин:
яг үнэн
2021-09-20
Зочин:
Сувдаа гуайг ийм тавьтаргүй гэж мэдсэнгүй
2021-09-20
4 хорооны оршин суугчдын 80 хувь зөвшөөрсөн гэж худлаа, манайхнаас асуугаагүй ш дээ
2021-09-20
Хүүхдээ салхилуулах газар хэрэгтэй байна, ногоон байгууламж л тохирох газар ш дээ, барилга байшин ерөөсөө хэрэггүй
2021-09-20
Газраа 2-жил ашиглаагүй бол хураадаг хууль байгаа шүү яагаад энэ хүмүүст үйлчлэхгүй байна жирийн иргэдэд сайн үйлчилдэг хууль шүү
2021-09-20
Болд:
Музей хөшөө хөгждөг бол манайх шиг мундаг улс байхгүй л байхсан. Бетонон ширэнгэн дунд жаахан талбай үлдээгээд хүмүүстээ салхилах боломж олговол хамаагүй илүү буянтай үйлс болно шүү. Энэ хавь чинь угаасаа хөл гишгэх газаргүй болоод байгаа.
2021-09-20
Зочин:
яг үнэн
zochin:
enegry hulgsilagch yumnud ene avgai boli boli
2021-09-20
нэрт:
сувд гуай шал худал яриад байна.газраа зарчихлаа биздээ.мөнгө нь сувд гуайд байгаа.хүүхэд шуудрах гадаад явуулсан хэл аманд ороод л байсан шүүдээ.
2021-09-20
Za daa demii biz de Ulaanbaatar hotod nogoon baiguulamj shig heregtei yum alga Tur zasag negent shiidverlechihsen bhad nehel dagal bolood bh yamar shaardlagatai yum
2021-09-20
Andlaliin tsogtsolbor shig yum boloh biz de. Odoo iim ued ene olon muzei hoshoo ene tereer yah ve de. Toos utaa ihtei ub- t nogoon baiguulamj hamgiin chuhal ni shu de
2021-09-20