Орон сууцыг хааж барилга барихыг эсэргүүцэв

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд 16 давхар орон сууц барихаар болсныг оршин суугчид эсэргүүцэж байна. Учир нь тухайн хэсгийн дөрвөн давхар хуучны орон сууцны дунд түргэн тусламж, галын машин орох зай багтаамжгүй болно гэж үзжээ. Мөн гүйцэтгэгч компани барилгын зураг төслөө оршин суугчдад үзүүлээгүй байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ