ОХУ-ын сонгуульд эрх баригч нам тэргүүлж байна
2021-09-20

Есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Орост бүх нийтийн санал өгөх нэгдсэн өдөр тохиолоо. Санал өгөх нэгдсэн өдрөөр ОХУ-ын иргэд тус улсын Төрийн дум, Холбооны 12 субъектийн тэргүүнүүд, 39 субъектын төрийн захиргааны хууль тогтоох байгууллагуудын гишүүд гээд төрөл бүрийн шатны төлөөллийн төлө саналаа өгсөн юм. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Сонгуулийн төв комисс саналын 60 гаруй хувийг тоолсон байна. Энэ дүнгээр эрх баригч "Нэгдсэн Орос" нам намын жагсаалтаар тэргүүлж яваа хэвээр гэнэ. "Нэгдсэн Орос" нам сонгогчдын 47.16 хувийн санал авчээ. 

 

Саналын дүнгээр ОХУ-ын Коммунист нам 20.89 хувийн саналтайгаар хоёрдугаарт, Оросын Либерал-демократ нам 7.9 хувийн саналтайгаар гуравдугаарт бичигдсэн байна.

 

Энэ сонгуулиар Төрийн думын гишүүдийг холимог системээр буюу 225 гишүүн намын жагсаалтаар, харин 225 гишүүн нэг мандаттай тойргоос  таван жилийн хугацаатай сонгох  аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин