Талибууд эрчүүд ажиллаж болох алба хашдаг эмэгтэйчүүдийг гэртээ байхыг тушаажээ
2021-09-20

Эрэгтэйчүүд ажиллаж болох албан тушаал дээр ажилладаг эмэгтэйчүүдийг гэртээ үлдэж, ажилдаа явахгүй байхыг Талибан хөдөлгөөн тушаажээ. Энэ талаар Молави хотын даргын үүрэг гүйцэтгэгч Хамдулла Номани мэдэгдсэнийг РИА Новости мэдээлсэн байна. 

 

"Эрчүүд орлож болохооргүй ажил хийдэг эмэгтэйчүүдийг ажилдаа эргэн орохыг зөвшөөрсөн. Тэд өдөр бүр ажилдаа явж байгаа" хэмээн тэрбээр мэдэгджээ. Ийм ажил нь хотын эмэгтэйчүүдийн бие засах газар зэрэг ажлууд гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Түүнчлэн дүүрэг болон төв захиргаанд эрчүүд орлож болохооргүй ажлаа гүйцэтгэж байгаа эмэгтэй албан хаагчид байгаа гэж хотын дарга онцолсон байна. Гэхдээ эрчүүд ажиллаж болох ажил хийдэг эмэгтэйчүүд нөхцөл байдал хэвийн болох хүртэл гэртээ байж болох гэнэ. Энэ тохиолдолд тэдэнд цалинг нь олгоно гэж Молави хотын дарга мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин