Их Британид нэмэлт дархлаажуулалт эхэлж байна
2021-09-20

Есдүгээр сарын 20-ны өдрөөс Их Британи даяар COVID-19-өөс сэргийлэх вакцины бустер тунг тарьж эхлэх юм байна. Энэ ажлыг эхлүүлэх зөвлөмжийг Их Британийн Эрүүл мэндийн яам болон Засгийн газарт дархлаажуулалтын асуудлаар зөвлөгөө өгдөг Дархлаажуулалт, вакцинжуулалтын нэгдсэн хороо гаргажээ. 

 

Хорооны мэдэгдсэнээр Британийн 30 сая хүнд гурав дахь тунг санал болгох нь зүйтэй гэнэ. Гурав дахь тунг тухайн хүн эхний тун вакцинаа тариулсанаас хойш зургаагаас доошгүй сар өнгөрсөн тохиолдолд хийх юм байна. Нэмэлт вакцинаар Пфайзер, АстраЗенека вакциныг сонгон тариулах боломжтой аж.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, нэмэлт тунг 50-аас дээш насныхан, тэр дундаа ахмадын асрах байранд амьдарч байгаа хүмүүс, эмнэлгийн болон нийгмийн үйлчилгээний ажилтнууд тариулах юм байна. Түүнчлэн дархлаа султай хүмүүс бустер тунгар тариулж болох гэнэ.

 

Их Британид нэмэлт дархлаажуулалтыг зөвшөрөхийн өмнө бустер тунг ашиглах туршилт явуулсан байна. Туршилтын дүнгээр Пфайзер вакцины дараа гарах гаж нөлөө бага, дархлаа сайн үүсгэнэ, тэр дундаа өмнө нь ямар вакцин хийлгэснээс үл хамааран Пфайзер вакцин нэмэлт тунгаар хийлгэсэн бол "дельта" зэрэг шинж төрлийн мутациудаас хамгаалах чадвартай нь тогтоогджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин