Сургууль, цэцэрлэг, хороолол доторх замд 20 км цагийн хурдтай явна уу
2021-09-20

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 734 дуудлага мэдээлэл ирсэнээс осол хэргийн шинжтэй 483 дуудлага бүртгэгдсэн байна. Нийслэл хотод зам тээврийн осол хэргийн улмаас 9 хүн гэмтсэж, 1 хүний амь хохирсон. Орон нутагт осол хэргийн улмаас 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон хэрэг тус тус гарч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байна.

 

 

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалдаа хурдаа тохируулан явах, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гудамж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, сургууль, цэцэрлэг, хороолол доторх замын орчимд хөдөлгөөнд оролцохдоо 20 км цагийн хурдтай анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин