Хүүхдүүдийн дунд шинэ вирус тархаж байна
2021-09-20

Дэлхийн дөрвөн оронд эмч нар хүүхдүүдээс амьсгалын замын RSV гэх шинэ вирус илрүүлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Энэ вирусээр үүсгэгдсэн өвчлөл АНУ, Швейцар, Их Британи, Японд бүртгэгдсэн байна. Гэхдээ энэ вирусийн халдварын анхны тохиолдлууд өнгөрсөн дөрөвдүгээр сард Нью-Йорк хотын эмнэлэгт бага насны болон өсвөр насныхны дунд илэрсэн гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Энэ төрлийн вирус тархахад коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээнүүд нөлөөлсөн, учир нь хөл хорио хязгаарлалтын улмаас хүүхдүүдэд шаардлагатай дархлаа үүсээгүй гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж. Хөл хорио цуцалсаны дараа энэ өвчлөл дэгдэж байгаа нь эрдэмтдийн таамаглалыг батлаж байгаа хэрэг хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин