COVID-19 АНУ-ын түүхэн дэх хамгийн их үхэл дагуулсан тахал болов
2021-09-21

Есдүгээр сарын 20-ны байдлаар АНУ-д коронавирусийн халдвараас үүдэлтэй хүндрэлийн улмаас нас барсан хүний тоо нийтдээ 675 885 болжээ. Ийм мэдээллийг АНУ-ын холбооны болон бүс нутгийн эрх баригчдаас ирэх мэдээлэл дээр үндэслэн тооцоолол гаргадаг Жон Хопкинсын их сургуулийн сайт дээр нийтэлсэн байна. 

 

Ийнхүү цар тахал дэгдсэнээс хойш нас барсан хүний тоо 675 885-д хүрсэнээр 1918-1919 онуудад "Испани ханиад" дэгдэх үеэр нас барсан хүмүүсийн тооноос ч давжээ. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, "Испани ханиад"-ы улмаас одоогоос 100 гаруй жилийн өмнө Америкийн 675 мянган хүн амиа алдаж, "Испани ханиад"-ыг АНУ-ын түүхэн дэх хамгийн их үхэл дагуулсан тахал хэмээн нэрлэж байв. 

 


АНУ халдварын тоогоор ч дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Цар тахал дэгдсэнээс хойш энэ улсад 42 сая гаруй хүн коронавирусийн халдвар авчээ. Тус улсын асар их хүний амь насыг авч одсон энэ аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд эрх баригчид иргэдийг вакцинд хамрагдахыг уриалж байгаа ч вакцин эсэргүүцэгчид үүний эсрэг олон төрлийн жагсаал цуглаан зохион байгуулсаар байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Za bolij yz
2021-09-21