Монгол Улс Венесуэлийн араас орох уу
2021-09-21

Монгол Улсад шатахууны хомсдол нүүрлэв. Өчигдрөөс эхлэн иргэд шатахуун хайж, бүр шаглаж эхэллээ. Хэд хоногийн өмнөөс АИ92 автобензин тасалдаж, зарим шатахуун түгээх станцууд өгөхгүй байсан. Харин өчигдрөөс ихэнх шатахуун түгээх станцууд АИ92, АИ95 шатахуун дууссан хэмээн мэдэгдэж, иргэдийг хоосон буцааж эхэллээ.

 

 

АМГТГ-ын дэд дарга Эрдэнэбаяр “Шатахууны нөөц байгаа, хомсдол үүсэхгүй” хэмээн мэдэгдэж байсан ч бодит байдал дээр аль хэдийнэ хомсдол үүсч, шатахуун түгээх станцууд түгээгүүрээ нам цоожилжээ. Импортлогчид үнээ нэмэхийн тулд үгсэн хуйвалдаж зохиомол хомсдол үүсгэсэн үү эсвэл үнэхээр Монгол Улс шатахууны гачигдалд орсон уу?!

 

Газрын тосны асар их баялагтай ч тэрийгээ боловсруулж чаддаггүй, түүхийгээр нь гадагш зөөж, гаднаас өндөр үнээр газрын тосны бүтээгдэхүүн худалдан авдгийн гор гай ийнхүү гарлаа.   

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын эдийн засаг үхмэл байдалд байгааг хүлээн зөвшөөрсөн. Ямар ч гоё зүйл яриад, яаж ч нуугаад нэмэргүйгээр бид уруудан доошилж  байна.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын эдийн засаг 04, 05 дугаар сарын үед хасах баланс руу орсон. 1992 онд нэг удаа хасах руу орж байсан. Монгол Улсын цусны эргэлт үндсэндээ зогссон. Монгол Улсын төсөв 23 хувиар тасарсан амаргүй нөхцөл байдалд бид ажиллаж, амьдарч байна” хэмээн ярьжээ.

 

1990-ээд оны шилжилтийн хүнд үед хасах зааж байсан эдийн засаг коронавирусийн халдварыг даалгүй дахин хасах болжээ. Өчигдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 367 хүний биеийн байдал нэн хүнд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тэд сэхээний орон дээр хиймэл аппаратаар амьсгалж, үхэл амьдралтай тэмцэлдэж буй. Монгол Улсын эдийн засаг яг тэдэнтэй адил, сэхээний тасагт сэхэл, дампуурлын ирмэгт дэнжигнэж байна.

 

Хил гааль хаалттай, импорт зогсч, экспорт таг гацсан энэ үед сэргээнэ гэсэн зүтгэл, сэргэх болов уу гэсэн итгэл найдвар бараг л тасарлаа. Эхнээсээ гачигдалд орж, шатахуун эрсэн сурсан, хайсан хүмүүс хаа сайгүй байна.

 

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдэж, экспортлогч орнууд багагүй ашиг олон алтан циклийн үе. Гэтэл манай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох нүүрсний экспорт таг гацаастай. Хүрзээр татаж, машинаар зөөдөг экспорт коронавирусийн халдварын нөлөөгөөр таг зогссоноос ялгаагүй, үлгэн салган хөдөлж байна.

 

Ийм үед төмөр замтай байсан бол...газрын тос боловсруулах үйлдвэртай байсан бол...халаглахад ч багадах хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгийг эрх ашгийн төлөө дайтагчид улстөрчид хумсалж, хороосоор өнөөдрийн Монгол Улсыг бий болгосон. Одоо Монгол Улс дампуурлаа зарлаж, Венесуэлийн араас орох л үлдлээ.

 

Болохгүй, бүтэхгүй бүхнийг хойд талын хар овоохой болсон коронавирусийн халдвар руу чихэж болох ч үнэндээ өнгөрсөн он жилүүдийн алдаа завхралын хор уршиг цар тахлын нөлөөгөөр ил боллоо. Монголын төр хэрхэн ажиллаж ирснийг, эдийн засгаа тэтгэх нэг ч салбаргүй, иргэдээ тэжээх ямар ч боломжгүйг хангалттай харууллаа. Нэг л хүчтэй салхи Монгол Улсын бүхэлд нь хөмрөх боломжтойг иргэд ч, эрх баригчид ч харлаа.

 

Энэ улс ч, иргэд нь ч үлгэн салган дэнжигнэж байна. Эдийн засаг нь элгээрээ хэвтэж, иргэд нь хоосон хонох өдрүүд ирж буй бололтой. Өнөөдөр шатахуун хайж байна, маргааш талх хайх вий!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
mgl hyn:
Yu geechiin ylger bicheed bg yum, yahaaraa iim ih bayagtai baij dampuurlaa zarlana geh shig ergyy yum bicheed henii turhiralt we
2021-09-22
Zochin:
Uildver yasan be
2021-09-22
Загас:
Энэ Рио Оюутолгойн асуудлыг хурдлуулах гээд засгийг шахаж буй хэлбэр!!! Зэсийн баяжмал ямарч хориггуй хилээр урагшаа гарч байгааг Рио зохицуулна!!! Урдаас бензин хурдан оруулж ирхийг Рио бас чадна!!! Энэ мэтээр ардуудыг улам Риод хайртай болгох тактик явна!! ОюунЭрдэнээр ганц Оюутолгойг шахаж янзлуулчаал огцруулах талаар яриа миний хамууд !!! Ойлгох ухаан -энэ монголчуудад бурхан байдаг бол жаахааныг шидчээч
2021-09-22
Эртхэн Хятадын нэг муж болвол таарна, ямар ч монгол хүн энэ улсыг улсын дайтай авч явж чадахгүй нь харагдлаа, ядаж л өлсөхгүй даарахгүй амьдрах биз авилгачдын Хятадууд буудаад дуусах биз
2021-09-21
Хэн удирдахаас болно. Хойт өмнөд 2 солонгосыг хар. Яг адил нөхцөл гэтэл шал өөр амьдарч байна баян ядуугийн туйл
2021-09-21
Тийм шүү, хулгайч, луйварчин банди, хүүхнүүд.
2021-09-21
Orhon:
Oorsdoo binzenee uildverldeg bolson tsagt ene gachigdalaas garna ter boltol tevch oor songolt baihgui
2021-09-21
baigaa:
Oyun-Erdene hiij l baigaa sh dee .delhii dayar shatahuunii nuuts muudaad baihad.uur yamar ch hyn chadahgyi.dendyy ih jiipnyydtei bolsonoos zartsyylalt ih bolj bna
2021-09-21
Иргэн:
Дампуурах зам руугаа орчихсон доо. Засаг барьж тоглосон жижиг банди нар, хүүхнүүд энэ улсыг эдийн засгийн сүйрэл рүү оруулж байна.
2021-09-21
Тийм шүү, хулгайч, луйварчин банди, хүүхнүүд.
Зочин:
Социализмын үед байсан МЕРИТ зарчим алдагдахаар улс орон яаж дампуурдагийн яруу тод жишээ нь Монгол улс.
2021-09-21
Ай хөөрхий ийм ч юм үзэх гэж даанч яав даа таминь. Хайран ч баян эх орон ард түмэн минь ийм ч ядуу байх гэж. Гялалзуулаад өгөх аавын хүүхдүүд олон л байгаа даа. Даанч олж сонгож чадахгүй нь дэндүү харамсалтайййй.
2021-09-21
bataa:
yu ch medehgui mangar batsaan e/said bolohoor argagui shuu dee
2021-09-21
Мэдэхгүй ээ одоо яанаа айж байна оюунэрдэнээ
2021-09-21
Монгол улсыг удирдаад явчих аавын хүү ХААНА БАЙНА аа ??:
Монгол улс Ард түмнийг хөгжил цэнгэлийн манлайд хүргэх ААВЫН ХҮҮ байна уу ??
2021-09-21
baigaa:
Oyun-Erdene hiij l baigaa sh dee .delhii dayar shatahuunii nuuts muudaad baihad.uur yamar ch hyn chadahgyi.dendyy ih jiipnyydtei bolsonoos zartsyylalt ih bolj bna
Зочин:
энэ улсыг авч явах аавын хүү алга сагсуу баньд нар боловсролгүй баньд нар
2021-09-21
зочин:
Хэт уруугаар бодож болохгүй бүгдээрээ л хичээе л даа болно ш тээ.Монгол хүн өлсөж үхэх тухай бодоод ч хэрэггүй тий амны бэлэггүй байж болохгүй
2021-09-21
Зочин:
За битгий муу ерол доо гэхдээ л маш хариуцлагагуй ажиллаж бгаа хумуус зарим сайд нарт хариуцлага тооцоод зайлууллаа хийж чаддаг нь ажиллаа хий давхар цалин аваад залуучуудад боломж олгохгуй энэ торт ажиллаж бгаа 60 дээш насны хогшин ноходыг тэтгэвэрт нь гаргаад зайлуулаа ч дээ шинэчлэл хийх хэрэгтэй бна шуу
2021-09-21