Канадын эрх баригч нам сонгуульд тэргүүлж байна
2021-09-21

Канадад Парламентын ээлжит бус сонгууль өндөрлөж байна. Урьдчилсан мэдээллээр, тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдогийн нам болох эрх баригч Либераль нам сонгуульд тэргүүлж байгаа талаар Канадын Үндэсний сонгуулийн комисс мэдээлжээ.

 

Одоогоор, санал хураалт дууссан Атлантын Канадын хэсгүүдээс мэдээлэл ирж байгаа гэнэ. Энэ мэдээллээс харахад либералчууд 338 сонгуулийн тойргийн дөрөвт нь ялалт байгуулжээ. Тэдний төлөө сонгогчдын 66,7 хувь нь саналаа өгсөн бол саналын тоогоор Консерватив нам 33,3 хувьтайгаар хоёрдугаарт бичигдэж байна. Харин бусад намууд санал аваагүй аж.

 

Санал хураалтаа хамгийн түрүүнд дуусгасан газар нь Канадын дорнод цэг болох Ньюфаундленд арал байлаа. Энд орон нутгийн цагаар 19:00 цаг (shuud.mn: Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 21-ний 07:00 цаг)-т санал хураалт дуусаж, хэсгүүд хаагджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин